Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Номлогчийн үгс 7:12 - Ариун Библи 2013

12 Мөнгө хамгаалалт болох адил Мэргэн ухаан хамгаалалт юм. Харин мэдлэгийн давуу чанар гэвээс мэргэн ухаан эзэндээ амийг өгдөг билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Мөнгө бол хамгаалалт адил, мэргэн ухаан ч хамгаалалт юм. Харин мэдлэгийн давуу чанар гэвээс мэргэн ухаан эзэндээ амийг өгдөг болой.

Gade chapit la Kopi




Номлогчийн үгс 7:12
25 Referans Kwoze  

Намайг ологч нь амийг үнэхээр олж, ЭЗЭНээс тааллыг нь хүртэх атал


Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод Түүнийг даруй барьж авагсад ерөөлтэй.


Чигч шударгаар замнагчдад саруул ухааныг нөөцөлж Өөлөх гэмгүй явагчдад Тэрээр бамбай болмуй


Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.


Түүний тушаал бол мөнх амь гэдгийг Би мэднэ. Тиймээс ярьж байгаа минь Эцэг Надад хэлснээр Би ярьж байна гэж айлдлаа.


Уур хилэнгийн өдөр баялаг тус үл болмуй Үхэл ирвээс зөвт байдал л чөлөөлмү.


махирс хариуд нь “Хэрэв та нар үнэхээр намайг хаанаа болгон тосолж байгаа бол ирж, миний сүүдэрт хоргодогтун. Эс тэгвээс махирсаас гал гарч Ливаны хушин ойг шатааг” гэжээ.


Тэр ч байтугай, би Христ Есүс Эзэнээ танин мэдэхүйн хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмсын хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд


Тэр чиний цаг хугацааны бат суурь бөгөөд Мэргэн ухаан, мэдлэг ба авралын баялаг мөн. ЭЗЭНээс эмээхүй нь түүний эрдэнийн сан билээ.


Хүн бүр салхинаас хоргодох газар, Шуурганаас халхлах халхавч, Хуурай газрын усны суваг, Ангасан газар дахь өндөр хадны сүүдэр адил байх болно.


Учир нь өдөр хоног чинь надаар уртсах. Амьдралын он жилүүд чамд нэмэгдэх.


Хянамгай чанар чамайг сэргийлнэ, Ухаан бодрол чамайг хамгаална.


Намайг өршөөгөөч, Бурхан, Намайг өршөөгөөч Учир нь сэтгэл минь Таны дотор хоргодож байна. Таны жигүүрийн сүүдэрт би Хорлол өнгөртөл хоргодно.


Та Өөрөө түүнийг хүрээлсэн бус уу? Мөн гэр орон, түүнд байгаа бүхнийг тал бүрээс нь Та хүрээлээгүй гэж үү? Та гар доорх үйлийг нь ерөөж, түүний эд хөрөнгө нутагт нь арвижлаа.


Энэ нь та нарт дэмий хоосон үг бус, үнэндээ амь амьдрал чинь юм. Энэ үгсийн ачаар та нар Иорданыг гатлан эзэмшихээр явах гэж буй газар нутаг дээрээ урт насална гэв.


Тэд амыг минь асуулгүйгээр Фараоны хамгаалалтад хоргодохоор Египетийн сүүдэрт орогнох газар хайн Египет уруу явсан.


Ядуу хүн хөршдөө хүртэл зүхэгдэх атал Баян хүнд найз нөхөр олон.


Мэргэн ухаан тэнэг мулгуугаас давуутай нь гэрэл харанхуйгаас илүүтэйн адил болохыг би үзэв.


Мэргэн ухаан хотын арван захирагчаас ч илүүгээр ухаантныг хүчирхэгжүүлдэг.


Тиймээс би “Мэргэн ухаан хүч чадлаас илүү боловч ядуу хүний мэргэн ухаан эс тоогдож, үгийг нь үл хэрэгсэнэ” хэмээн үзэв.


Мэргэн ухаан тулалдах зэвсгээс ч хүчтэй боловч Ганцхан нүгэлтэн л өчнөөн сайныг сүйтгэх ажээ.


Хүмүүс найр хуримаар баяр баясгалан хийж, дарсаар амьдралаа хөгжилтэй болгодог ч мөнгө бүхний хариу ажээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite