Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Номлогчийн үгс 3:2 - Ариун Библи 2013

2 Төрөх хийгээд үхэх цаг, Тариалах хийгээд тарьснаа хураах цаг,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Төрөх хийгээд үхэх цаг, Тариалах хийгээд тарьснаа хураах цаг,

Gade chapit la Kopi




Номлогчийн үгс 3:2
36 Referans Kwoze  

Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг


Түүний өдрүүд тодорхой, Саруудынх нь тоог ч Та мэддэг, Та түүнд давж үл чадах хязгааруудыг тогтоосон.


Харин цаг нь болоход эмэгтэй хүнээс хуулийн дор төрөх Хүүг Бурхан илгээсэн юм.


Харагтун, цагтаа биелэх үгэнд минь чи итгээгүй учраас эдгээрийг тохиолдох өдрийг хүртэл чи хэлгүй болоод, ярьж чадахгүй гэлээ.


Харин Есүс хариуд нь —Тэнгэрлэг Эцэгийн минь тариагүй алив ургамал үндсээрээ сугалагдана.


Эмэгтэй хүн төрөхдөө цаг нь ирсний учир зовуурладаг. Харин хүүхдээ төрүүлэхдээ, ертөнцөд хүмүүн мэндэлсэнд баярлан дахиж зовлонгоо санадаггүй.


Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болов. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн дээр ирээд, —ЭЗЭН айлдахдаа: “Гэрээ засагтун. Учир нь чи амьд үлдэхгүй, үхнэ” гэсэн гэв.


Газар дэлхий дээр хүн хүнд үүрэгт хүчлэгдэж, Өдрүүд нь ч хөлсний хүний өдрүүд шиг бус уу?


Энэ үед Мосе төрсөн бөгөөд тэрээр Бурханд үзэсгэлэнтэй нэгэн байв. Мосе эцгийнхээ гэрт гурван сар торнисон ажээ.


Харин Абрахамд Бурханы амласан тэр цаг хугацаа ойртох тусам Египет дэх ард түмэн өсөж, олширч.


тэд Есүсийг барих гэсэн боловч хэн ч Түүнд гар хүрсэнгүй. Учир нь Түүний цаг хараахан болоогүй байв.


Үзэгтүн, чиний садан Елизабет, хүүсэр гэгдэж байсан тэр эмэгтэй мөн өтөл насандаа хүүхэд олоод, одоо зургаан сартай.


Харин тэнгэрэлч түүнд —Захариа аа, бүү ай. Чиний гуйлт сонсогдсон бөгөөд эхнэр Елизабет чинь чамд хүү төрүүлнэ. Чи түүнд Иохан гэдэг нэр өгөх болно.


Хүний Хүү тэнгэрэлч нараа илгээхэд тэд бүдрүүлэх бүх саад ба ёс бусыг үйлдэгчийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд,


Чи түүнд ингэж хэлэгтүн. «ЭЗЭН ийн айлдав. Үзэгтүн, Би барьж босгосноо нураах гэж байна, тарьж суулгаснаа тастан сугалах гэж байна. Тэр нь бүхий л нутаг юм.


Үндэстнүүд хийгээд хаанчлалуудын дээр Энэ өдөр Би чамайг тавьсан нь Устгах, нураах, сүйтгэх ба хөмрүүлэх, Барьж босгох бас ургуулахын тулд билээ гэв.


Хүүхэд тээгээгүй, хүүсэр чи, Баярлан хашхирагтун. Төрөх зовлон үзээгүй чи, Бахдан дуулж, хашхирагтун. Учир нь орхигдсон эмэгтэйн хөвгүүд нь Гэрлэсэн эмэгтэйн хөвгүүдээс олон байх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


Явж, Хезекиад “Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмнэ.


Хүүсэр эмэгтэйг Хүүхдүүдийн жаргалт эх болгон Тэрээр гэрт нь амьдруулдаг билээ. ЭЗЭНийг магтагтун!


Тиймээс Бурхан чамайг үүрд сөнөөнө Тэр чамайг барьж аван Майхнаас чинь чирэн гаргаж, Амьдын газраас чамайг үндсээр нь суга татна. Села


Хэрэв хүн үхвэл дахин тэрээр амилах уу? Зүтгэлийнхээ бүх өдөрт Халаа минь ирэх хүртэл би хүлээнэ.


Тэгэхэд Елиша —Ирэх жилийн энэ цагт чи хүү тэврэх болно гэсэнд эмэгтэй —Үгүй, Бурханы хүн болох эзэн минь, та шивэгчингээ бүү хуураач гэв.


Тэрээр ЭЗЭНий үгээр тахилын ширээ өөд хашхиран —Тахилын ширээ, тахилын ширээ, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Үзэгтүн, Давидын гэр бүлд Иосиа гэгдэх нэгэн хүү төрнө. Тэр чам дээр утлага өргөдөг мөргөлийн өндөрлөгийн тахилч нарыг чиний дээр тахилгалах бөгөөд чам дээр хүний ясыг шатаах болно” гэж байна гэлээ.


Цатгалан байсан нь талх хайн хөлсний хүн болоход, Өлсгөлөн байсан нь хайхаа нэгэнт больжээ. Хүүсэр эмэгтэй тэр бүү хэл долоо төрж байхад, Хүүхэд олонтой байсан эмэгтэй хоосрон зовно.


Тэгээд ЭЗЭНий зарц Мосе, ЭЗЭНий айлдсан ёсоор Моабын нутагт үхжээ.


Израилийн үхэх хоног нь ойртоход хүү Иосефоо дуудаж, түүнд —Би одоо чиний нүдэнд тааллыг олсон бол чи гараа миний өгзгөн доогуур хийж, надад энэрэл хайр ба үнэнээ харуулан, намайг Египетэд битгий оршуулаарай!


Харин Би гэрээгээ ирэх жилийн өдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна гэв.


Гаднах ажилаа цэгцэлж, Талбайд буй юмсаа бэлэн болгож, дараа нь гэр орноо барь.


Тариачин үр цацахын тулд Бүх л өдөржингөө газраа хагалдаг уу? Тэр үргэлж борнойдон Хөрсийг нь сийрүүлдэг үү?


Swiv nou:

Piblisite


Piblisite