Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Номлогчийн үгс 2:8 - Ариун Библи 2013

8 Би бас хаад болон нутгуудаас өөртөө алт, мөнгө хийгээд эрдэнэсийг хураан цуглуулсан. Би өөртөө эрэгтэй, эмэгтэй дуучидтай ба хүний хөвгүүдийн зугаа болох олон эмс надад байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Би бас өөртөө алт, мөнгө хийгээд хаад болон нутгуудаас эрдэнэсийг хураан цуглуулсан. Би өөртөө эрэгтэй, эмэгтэй дуучидтай ба эр хүний зугаа болох олон татвар эмс надад байв.

Gade chapit la Kopi




Номлогчийн үгс 2:8
21 Referans Kwoze  

Тэгээд тэрээр хаанд зуун хорин талант алт, маш их хэмжээний анхилуун үнэртэн, эрдэнийн чулуу бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их анхилуун үнэртнүүд хэзээ ч дахин ирээгүй билээ.


Тэд Офирт очоод, тэндээс дөрвөн зуун хорин талант алт авч Соломон хаанд авчирсан юм.


Би одоо наян настай. Би сайн мууг ялгаж чадах уу? Идэж уугаад би амтална гэж үү? Эр, эм дуучдын хоолойг ялган сонсож чадна гэж үү? Ийм учир боол би эзэн хаанд тээр болох бус уу?


Соломонд ганцхан жилийн дотор ирсэн алтны жин зургаан зуун жаран зургаан талант хүрч байв.


Ятгын аянд мөн дэмий л дуу зохиож, Давидыг дуурайн хөгжим бичиж, Өөрсдөдөө зориулдаг.


Та нар одоо бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц миний бүтээсэн хөрөгт мөргөхөд бэлэн байвал сайн сан. Харин та нар мөргөхгүй аваас дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаягдана. Миний гараас та нарыг аварч чадах бурхан хэн сэн билээ? гэв.


Тиймээс ард түмэн бүгдээр бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц, бүх ард түмэн, үндэстэн ба хэлтнүүд түрүүлгээ харан унаж, Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөв.


Та нар бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц түрүүлгээ унан Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөгтүн.


Тэдний зарц шивэгчингүүдээс гадна тэд долоон мянга гурван зуун гучин долуул байв. Мөн тэдэнд хоёр зуун эрэгтэй, эмэгтэй дуучид байв.


Хаан улаан модоор ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний шатнууд мөн дуучдад зориулан ятга ба босоо ятгууд хийв. Тэдгээртэй адил зүйлс урд өмнө Иуда нутагт үзэгдсэнгүй билээ.


Эд бүгд Асаф, Иедутун, Хеман нарт өгөх хааны заавар ёсоор эцгүүдийнхээ удирдлага дор Бурханы өргөөний үйлчлэлд зориулан цан, босоо ятга, ятган дээр ЭЗЭНий өргөөнд дуу дуулдаг байв.


Давид болон цэргийн жанжингууд нь ятга, босоо ятга, цан тоглон эш үзүүлэх үйлчлэлд зориулан Асаф, Хеман, Иедутуны хөвгүүдээс тусгаарлан авчээ. Энэ үйлчлэлд орсон хүмүүсийн тоо нь дараах болой.


Тэгэхэд Рехобоам хаан тэдгээрийн оронд гуулин бамбай урлан, хааны өргөөний үүдийг хамгаалдаг харуулын дарга нарт тэдгээрийг даатгав.


Соломон хааны жүнз хундаганууд бүгд алтан бөгөөд Ливаны ойн өргөөний бүх сав суулга шижир алтан байв. Соломоны өдрүүдэд мөнгө үнэ цэнэтэйд тооцогддоггүй байлаа.


Соломон хаанд Хирам зуун хорин талант алт илгээсэн байжээ.


Тэрээр сурвалжит удамтай долоон зуун эхнэртэй бас гурван зуун татвар эмтэй байсан бөгөөд эхнэрүүд нь түүний зүрх сэтгэлийг урвуулжээ.


Номлогч, “Хоосноос хоосон агаад хоосны хоосон, Бүгд хоосон ажээ” гэнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite