Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Номлогчийн үгс 2:16 - Ариун Библи 2013

16 Учир нь ухаантан хэн боловч тэнэгийн нэгэн адил үүрд мартагдах аж. Ирэх өдрүүдэд ч бүх зүйл мартагдана. Мэргэд тэнэгүүдийн адил үхэцгээнэ шүү дээ! Нөр хөдөлмөр ч хоосон.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Учир нь ухаантан хэн боловч тэнэгийн нэгэн адил үүрд мартагдах аж. Ирэх өдрүүдэд ч бүх зүйл мартагдана. Мэргэд тэнэгүүдийн адил үхэцгээнэ шүү дээ!

Gade chapit la Kopi




Номлогчийн үгс 2:16
17 Referans Kwoze  

Өмнийнхөн дурсагдах нь үгүй Хожмынхон ч дараагийнхандаа эс дурсагдмуй.


Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхэгсэд юу ч мэддэггүй аж. Цаашдаа тэдэнд шагнал ч байхгүй. Учир нь тэдний дурсамж мартагджээ.


Таны гайхамшгууд харанхуйд, Таны зөвт байдал марталтын газар мэдэгдэх үү?


Иосефыг мэдэхгүй шинэ хаан Египетэд гарч иржээ.


Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг


Харин ЭЗЭНээс эмээдэг хүмүүс бие биентэйгээ ярихад ЭЗЭН анхаарал тавин сонсдог. ЭЗЭНээс эмээдэг болон Түүний нэрийг болгоодог хүмүүсийн төлөө дурсгалын ном Түүний өмнө бичигдсэн билээ.


Ухаантан нь тэнэгээсээ юугаараа илүү юм бэ? Амьд байгсдын өмнө хэрхэн явахаа мэдэх нь ядуу хүнд ямар ашиг өгөх юм бэ?


Мэргэний мэлмий толгойдоо байхад харин тэнэг нь харанхуйд явж байдаг. Гэвч тэднийг хоёуланг нь нэг хувь тавилан нөмрөхийг би мэдэв.


Салхи үлээгээд өнгөрөхөд тэр үгүй болох бөгөөд Тэр газар ч түүнийг эс танина.


Мэргэн хүмүүс ч үхдэгийг тэр хардаг. Мунхаг ба бүдүүлэг нь хамт сөнөн Эд хөрөнгөө бусдад үлдээнэ.


Хаан Абнерт зориулан гашуудлын дууг дуулж, —Мунхгийн үхлээр Абнер үхэх ёстой байв уу?


Иосеф хийгээд түүний ах дүү нар мөн тэр үеийнхэн бүгд өөд болов.


“Тэнэгт ногдох тэр л хувь тавилан над дээр мөн ирэх тул ухаантай байхын хэрэг надад юу билээ?” гэж би зүрхэндээ хэлэв. Ингээд би зүрхэндээ “Энэ мөн л хоосон аж” гэв.


Найрын өргөө уруу явснаас гашуудагчийн оромж уруу явсан нь дээр. Учир нь энэ бол хүн бүрийн төгсгөл бөгөөд Амьд байгсад нь үүнийг Зүрхэндээ авдаг юм.


Тэгэхэд би нэгэн муу хүнийг оршуулж байхыг харав. Ариун газраар орж гарч явсан тэд удалгүй ийн үйлдэж явсан хотдоо мартагдаж байлаа. Энэ мөн л утгагүй аж.


Гэтэл тэр хотод нэгэн мэргэн ядуу хүн олдож, мэргэн ухаанаараа хотыг аварсан боловч, тэр ядуу эрийг хэн ч дурссангүй.


Хэрсүүгийн мэргэн ухаан нь замаа ухаарах явдал. Мулгуугийн мунхаглал нь заль мэх.


Swiv nou:

Piblisite


Piblisite