Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Номлогчийн үгс 11:2 - Ариун Библи 2013

2 Өөрт ногдсоныг долоо юмуу найм хуваа. Учир нь дэлхий дээр ямар гай гамшиг тохиолдохыг чи мэдэхгүй шүү дээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Өөрт оногдсоныг долоо юм уу найм хуваа. Учир нь энэ дэлхий дээр ямар гай гамшиг тохиолдохыг та мэдэхгүй шүү дээ.

Gade chapit la Kopi




Номлогчийн үгс 11:2
22 Referans Kwoze  

ЭЗЭНий үзэн яддаг нь зургаа агаад Тийм ээ, Түүний сэтгэлийн жигшүүр нь дараах долоо билээ.


Тэрээр тараасан, ядууст өгсөн бөгөөд Түүний зөвт байдал мөнхөд байна. Түүний эвэр хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө.


Зургаан гайгаас Тэр чамайг аварч, Долоон хорлол чамд үл хүрнэ.


Тиймээс хаантан, зөвлөгөө минь танд нийцэх болтугай. Зөвт байдлаар нүглүүдээ, ядуусыг энэрснээр гэм буруугаа арилгагтун. Тэгвэл хөгжил цэцэглэл тань уртсаж магадгүй” гэв.


Тэдэнтэй хамт хоригдсон мэт хоригдогсдыг санагтун. Та нар өөрсдөө ч гэсэн бие дотор байгаа тул ад үзэгдэгсдийг сана.


Өдөр хоног цөвүүн тул цагийг үнэл.


Ах дүү нар аа, хэрэв хэн нэг нь гэмд автсан бол сүнслэг та нар түүнийг дөлгөөн сүнсээр шинэчлэн засагтун. Ингэхдээ өөрийгөө ч хянаж бай. Эс тэгвэл чи ч мөн уруу татагдах вий.


Хэрэв тэр чиний эсрэг өдөрт долоон удаа нүгэл үйлдчихээд, чам дээр долоон удаа эргэн ирж, “Би гэмшиж байна” гэвэл түүнийг уучил гэв.


Есүс айлдсан нь —Би чамд долоон удаа бус, харин дал дахин долоон удаа гэж хэлье.


Гуйсан хүнд өг, чамаас зээлэхийг хүссэн хүнээс бүү зайлсхий.


Тэгээд энэхүү Нэгэн нь Амар тайван байх болно. Ассиричууд газар нутгийг маань эзэлж, Бэхлэлтүүд дээр маань гишгэчвээс Бид түүний эсрэг долоон хоньчин, Найман удирдагчийг босгох болно.


Энэ нь иудейчүүд дайснаасаа ангижирсан өдөр мөн тэдний хувьд уй гашуугаас баяр хөөр, гашуудлаас цэнгэлийн өдөр болж хувирсан сар байсан тул тэд энэ хоёр өдрийг найр наадам, баяр хөөр мөн идээний хувийг бие биендээ илгээх болон ядуучуудад бэлэг өгөх өдрүүд болгох ёстой байв.


Тиймээс бэхлэлтгүй хотуудад амьдрагч хөдөө нутгийн иудейчүүд Адар сарын арван дөрөвний өдрийг баясал, найр наадмаар өнгөрүүлж, бие биендээ идээний хувийг илгээх баярын өдөр болгодог.


Тэгээд тэр тэдэнд —Явцгаа. Тарганыг идэж, чихэрлэгийг ууж, бэлтгэх юмгүй нэгэндээ хувиудыг явуул. Учир нь энэ өдөр Эзэнд маань ариун юм. Бүү шанал. Учир нь ЭЗЭНий баяр баясгалан та нарын хүч чадал юм гэлээ.


Ядууг энэрэгч нь ЭЗЭНд зээлдүүлэгч Өгсөн бүгд нь буцаж төлөгдмүй.


Үүлс хуралдах аваас газар дээр хур болон бууна. Мод өмнө ба хойд зүгт унаваас унасан тэр газартаа үлдэж хоцормой.


Он жилийн уртад амьдрах аваас бүгдэд нь хөгжилтэй байг. Мөн олон арваараа тохиолдох бараан өдрүүдийг ч бас бүү умартаг. Ирж буй бүхэн хоосон.


Хүнд өдрүүд ирж “Надад аятай юм алга” гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд, Бүтээгчээ санагтун.


Та өөрийн залуусаас асуувал тэд тэгж хэлэх болно. Тиймээс миний залуус таны нүдэнд тааллыг олог. Учир нь бид баярын өдөр ирсэн билээ. Таны зарц нар болон хүү Давиддаа таны гарт байгаа юуг ч хамаагүй өгнө үү?” гэж хэл гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite