Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Номлогчийн үгс 1:16 - Ариун Библи 2013

16 Би зүрхэндээ ярин “Иерусалимд надаас өмнө байсан бүх хүнээс ч илүү мэргэн ухааныг би арвижуулан нэмэгдүүлэв. Оюун бодлоороо үлэмж мэргэн ухаан хийгээд мэдлэгийг олж авав” гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 “Иерусалимд надаас өмнө байсан бүх хүнээс ч илүү мэргэн ухааныг би арвижуулан нэмэгдүүлсэн бөгөөд өөрийн оюун бодлоороо үлэмж мэргэн ухаан хийгээд мэдлэгийг олж авав” гэж би өөртөө хэлэв.

Gade chapit la Kopi




Номлогчийн үгс 1:16
20 Referans Kwoze  

Ингэж надаас өмнө Иерусалимд байгсдаас би хол давж, үлэмж баян болсон төдийгүй мэргэн ухаан ч бас надад байна.


Соломоны мэргэн ухаан нь дорнын бүх хөвгүүдийн мэргэн ухаанаас ч, Египетийн бүх мэргэн ухаанаас ч даван гарчээ.


Би ирж, энэ бүхнийг өөрийн нүдээр үзэх хүртэлээ энэ үгэнд итгээгүй байлаа. Гэтэл, хараач, миний сонссон зүйлс энэ бүгдийн хагаст нь ч хүрэхгүй байж. Үнэндээ таны мэргэн ухаан, эд баялаг миний сонсож дуулсан сургаас үлэмж давуу ажээ.


Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Учир нь тэдний сэрэхүй сайн мууг ялгахад дасгалжсан байдаг.


Уурлавч нүгэл бүү үйлд Үүнийг орондоо, зүрхэндээ тунгааж, дуугүй бай. Села


Хурам цааш нь —ЭЗЭНд өргөө, өөртөө хаант засгийн ордон барих санаатай, хэрсүү, ухаалаг, мэргэн хүүг Давид хаанд заяагч, тэнгэр, газрыг бүтээсэн Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай.


Хаан “Агуу их хүчээрээ, сүр жавхлангийнхаа алдрын төлөө хаанчлалын өргөө болгож миний бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү?” гэлээ.


Тэр нь «Би өөртөө зайтай, дээд лаврингуудтай, хэмжээгүй том байшин барьж, Цонхнуудыг нь ухаж гаргаад Хушаар хавтаслан, хурц улаанаар будна» гэж хэлдэг.


Шөнөөр дуугаа би санана. Би зүрхэндээ бясалгах бөгөөд Сүнс минь эрэлхийлнэ.


Бурханы хүн Елишагийн зарц Гехази —Үзэгтүн, энэ арам хүн Нааманы авчирсан эд зүйлийг гараас нь аваагүйгээрээ миний эзэн түүнийг өршөөн хэлтрүүллээ. Иймд ЭЗЭН амьд! Би түүний араас гүйн очоод түүнээс ямар нэгэн юм авсугай гэв.


Миний зарц нар Ливанаас тэнгис уруу буулган авчирч, би тэдгээрийг сал болгон таны товлосон газар уруу тэнгисээр хөвүүлэн тэнд салаа задлах ба та татаж авагтун. Харин та миний гэрийнхэнд талх хүнс нийлүүлэн өгч, миний хүслийг биелүүлнэ үү гэсэн хариу ирүүлэв.


Би зүрхэндээ “Яв одоо. Би чамайг баяр цэнгэлээр сорьж үзье! Өөрийгөө баясгаж, баярлуул” гэж хэлэв. Үзтэл энэ нь бас л хоосон байлаа.


“Тэнэгт ногдох тэр л хувь тавилан над дээр мөн ирэх тул ухаантай байхын хэрэг надад юу билээ?” гэж би зүрхэндээ хэлэв. Ингээд би зүрхэндээ “Энэ мөн л хоосон аж” гэв.


“Зөвт ба буруутын аль алиныг нь Бурхан шүүнэ” гэж би зүрхэндээ хэлэв. Учир нь бүх бүтээл, бүх үйлсэд Түүний тогтоосон цаг хугацаа буй.


Swiv nou:

Piblisite


Piblisite