Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 9:23 - Ариун Библи 2013

23 Та тэдний хөвгүүдийг тэнгэрийн одод мэт олон болгов. Очиж, эзэмш гэж Эцэг өвгөдөд нь айлдсан тэр газартаа Та тэднийг оруулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

23 Та тэдний хөвгүүдийг тэнгэрийн одод мэт олон болгов. Тэдний өвөг дээдэст нь очиж, Эзэмш гэж айлдсан тэр газартаа Та тэднийг оруулав.

Gade chapit la Kopi




Нехемиа 9:23
12 Referans Kwoze  

Би үнэхээр чамайг ерөөж, үр удмыг чинь тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Үр удам чинь дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэх болно.


түүнийг гадагш гаргаж —Чи тэнгэр өөд хар, оддыг тоолж чадваас тоол гэв. Тэгээд тэрээр түүнд —Үр удам чинь ийм олон болно гэж айлдав.


Харин ЭЗЭН Израилийг тэнгэрийн одод мэт өсгөн нэмэгдүүлнэ гэж айлдсан учраас Давид хорь болон түүнээс дооших насны хүмүүсийг тоолсонгүй.


Тэр газарт суу. Би чамтай хамт байж, чамайг ерөөн, энэ бүх газрыг чамд болон чиний үр удамд өгнө. Би чиний эцэг Абрахамд андгайлсан тангаргаа биелүүлнэ.


Чиний цагаачилж суугаа энэ нутаг буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний дараах үр удамд чинь Би үүрдийн өмч болгон өгөөд, тэдний Бурхан нь болно гэв.


Тэр өдөр ЭЗЭН, Абрамтай гэрээ байгуулж —Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэлх энэ газрыг Би үр удамд чинь өгсөн билээ.


ЭЗЭН, Абрамд үзэгдэн —Би чиний үр удамд энэ нутгийг өгөх болно гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ.


Та нар тэнгэрийн одод шиг тоо томшгүй олон байсан ч ЭЗЭН Бурханыхаа үгийг дагаагүй учраас хэдүүлхнээ болж үлдэнэ.


Гэвч Израилийн хөвгүүд үржиж, өнөржин олширч, улам хүчтэй болсоор тэд тэр газрыг дүүргэв.


Гэвч тэднийг хэдийчинээ зовоох тусам тэд төдийчинээ олширч, улам бүр тархлаа. Тиймээс египетчүүд Израилийн хөвгүүдээс болж айдаст автав.


Swiv nou:

Piblisite


Piblisite