Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 9:17 - Ариун Библи 2013

17 Тэд сонсохоос татгалзан, Тэдний дунд Таны үйлдсэн гайхамшигт үйлсийг санасангүй. Тиймээс тэдний шил нь татаж, тэрсэлсээр Египет дэх боолчлолдоо буцахын тулд удирдагчийг томилов. Гэвч Та өршөөл уучлалын Бурхан, Нигүүлсэнгүй болоод өрөвч, уурлахдаа удаан, Хайр энэрлээр бялхам билээ. Та тэднийг орхисонгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 Тэд сонсохоос татгалзан, Тэдний дунд Таны үйлдсэн гайхамшигт үйлсийг санасангүй. Тиймээс тэд зөрүүдлэн, Египет дэх боолчлол уруугаа буцахын тулд удирдагчийг томилов. Гэвч Та бол өршөөл уучлалын Бурхан, Нигүүлсэнгүй болоод өрөвч, уурлахдаа удаан, Хайр энэрлээр бялхам билээ. Та тэднийг орхисонгүй.

Gade chapit la Kopi




Нехемиа 9:17
43 Referans Kwoze  

Эзэн Та сайн бөгөөд уучлахад бэлэн, Таныг дуудагч бүгдэд хайр энэрлээр элбэг.


Та нар хувцсаа биш, Харин зүрхээ урж тасчигтун” Бурхан ЭЗЭНдээ эргэгтүн. Учир нь Тэрээр нигүүлсэнгүй, өршөөнгүй, Уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, Шийтгэхдээ зөөлөрдөг.


Харин ЭЗЭН Та өршөөлт, нигүүлсэлт, Уурлахдаа удаан, энэрэл хайр ба үнэнээр элбэг Бурхан юм.


Учир нь Тэр Мосед «Би өршөөх хүнээ өршөөнө. Би өрөвдөх хүнээ өрөвдөнө» гэж айлдсан юм.


Харин Тэр өршөөнгүй байж Хилэнц нүглийг уучилж, эс устгасан. Уураа олонтаа эргүүлэн авч, Бүхий л хилэнгээ Тэр эс хөдөлгөсөн.


Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, Өөрийн ард түмэн болсон Израилийг орхихгүй гэв.


Эцэг өвгөд маань Египетэд Таны гайхамшгуудыг ухаарсангүй. Таны үй олон энэрлийг тэд саналгүй, Харин тэнгисийн, Улаан тэнгисийн дэргэд тэрсэлсэн.


Түүний үйлсийг болоод Өөрсдөд нь үзүүлсэн гайхамшгуудыг тэд мартсан.


Бидний Бурхан ЭЗЭН эцэг өвгөдтэй минь хамт байсан шиг бидэнтэй ч хамт байх болтугай. Тэр биднийг эс орхиж, үл умартах болтугай.


Гэвч тэд үйлсийг нь үтэр мартав. Зөвлөгөөг нь тэд эс хүлээв.


Харин Танаас эмээхийн тулд Уучлал нь Танд байдаг билээ.


Айлдагчийг үл хэрэгсэхээс та нар сэрэмжил. Учир нь газар дээр тэдэнд сануулсан нэгнийг тэд үл хэрэгсэх үедээ зугтаагүй бол тэгэх тусмаа тэнгэрээс сануулагч Түүнээс бид нүүр буруулан зугтаж чадна гэж үү?


Бидний өвөг дээдэс түүнд дуулгавартай захирагдахыг хүсээгүй агаад харин ч түүнийг үгүйсгэж, зүрх сэтгэлээрээ Египет уруу буцаж эргэсэн.


Дуудахад минь та нар үл хэрэгссэн Даллан сунгах гарыг минь хэн ч эс анхаарсан тул


Чи биднийг сүү зөгийн бал урссан нутагт аваачиж, тариалангийн талбай, усан үзмийн цэцэрлэгийг бидэнд хувь болгоод өгчихсөн юм уу? Чи энэ хүмүүсийн нүдийг ухах гэж байна уу? Бид очихгүй гэж хэлэв.


Харин Мосе —Та нар юунд ЭЗЭНий тушаалыг зөрчиж байна вэ? Энэ чинь бүтэхгүй.


Мосед ЭЗЭН —Энэ ард түмэн хэр удаан Намайг хилэгнүүлэх вэ? Тэдний дунд Миний бүтээсэн бүх тэмдэг байсаар байхад тэд Надад итгэхгүй хэр удаан байх юм бэ?


Гэлээ ч аугаа энэрлээрээ Та тэднийг эс мөхөөж бас үл орхив. Учир нь Та энэрэнгүй өрөвч Бурхан билээ.


“Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, үгийг минь сонсохгүй гэж тэд хөшүүн хүзүүлсэн тул Би тэдний эсрэг тунхагласан бүхий л гамшгийг энэ хот болон суурингууд дээр нь авчрах гэж байна» хэмээв” гэж хэлжээ.


Гэвч тогтоолуудыг минь үндэстнүүдээс ч илүүгээр, зарлигуудыг минь хүрээлсэн улсуудынхаасаа ч илүү гэм буруугаар тэр эсэргүүцэв. Учир нь тэд тогтоолуудыг минь үл тоомсорлон Миний зарлигууд дотор алхсангүй.”


Бид Түүний эсрэг тэрсэлсэн боловч энэрэл уучлал нь Бурхан Эзэнд маань бий.


ЭЗЭН бол уурлахдаа удаан, хүч чадлаараа аугаа. ЭЗЭН, буруутныг шийтгэлгүй орхино гэж үгүй. Хуй салхи, шуурган дотор Түүний зам байдаг Үүлс бол Түүний хөл доорх тоос юм.


ЭЗЭН, Мосед —Би энэ ард түмнийг харлаа. Үзэгтүн, тэд зөрүүд ард түмэн байна.


Гэсэн ч дайсныхаа нутагт байх үед нь тэднийг бүрмөсөн устгаж, тэдэнтэй байгуулсан гэрээгээ зөрчих хүртэлээ Би тэднийг зэвүүцэхгүй бас жигшихгүй. Учир нь Би ЭЗЭН, тэдний Бурхан.


Учир нь ЭЗЭН аугаа нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг хөсөр хаяхгүй. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө ард түмэн болгохыг таалав.


Небухаднезар хаан, Зедекиаг Бурханаар тангараглуулсан боловч тэрээр тэрслэн босож, шил нь татан, зүрх нь хатуурч, Израилийн Бурхан ЭЗЭН өөд эргэсэнгүй.


Бид хэдийгээр боол ч, биднийг боолчлолд байсан ч Бурхан маань биднийг орхилгүй, харин ч Персийн хаадын өмнө бидэнд энэрэл хайраа үзүүлэн биднийг дахин сэргээж, бидний Бурханы өргөөг босгон түүний нурангийг сэргээн бидэнд Иуда болон Иерусалимын хамгаалах даланг өгчээ.


Бурханы гэрээг тэд сахин биелүүлээгүй, Хуулиар нь алхахаас ч татгалзсан.


Гэтэл тэд Намайг сонссонгүй, чих тавьсан ч үгүй, харин хүзүү хөшүүн загнав. Тэд эцэг өвгөдөөсөө илүү муу муухайг үйлджээ.


Гэтэл Миний хүмүүс Намайг мартсан агаад Тэд хоосон бурхдад утлага уугиулж, Гол замаар бус жимээр явахын тулд Тэд замуудаасаа, эртний замуудаас бүдэрсэн нь


Swiv nou:

Piblisite


Piblisite