Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 8:3 - Ариун Библи 2013

3 Тэр эрэгтэй, эмэгтэй, ойлгох чадвартай хүмүүсийн өмнө Усны гулдан хаалганы урд талд байрлах талбайн өмнө өглөө эртээс үд дунд хүртэл түүнээс уншив. Бүх хүмүүс хуулийн номд анхааралтай хандаж байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Тэр эрэгтэй, эмэгтэй, ойлгох чадвартай хүмүүсийн өмнө Усны Хаалганы урд талд байрлах талбайн өмнө өглөө эртээс үд дунд хүртэл түүнээс уншив. Бүх хүмүүс хуулийн номд анхааралтай хандаж байв.

Gade chapit la Kopi




Нехемиа 8:3
25 Referans Kwoze  

Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун»” гэв.


Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.»”


Та нар биднээс Бурханы үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус, харин итгэдэг та нарын дотор ч ажилладаг Бурханы үнэн үг гэж байгаагаар нь хүлээн авсан. Үүнд бид бас Бурханд үргэлж талархдаг юм.


Ингээд тэд түүнтэй өдөр болзож, түүний байсан газар олуулаа цуглахад Паул өглөөнөөс үдэш болтол тэдэнд Бурханы хаанчлалын тухай гэрчлэн, Есүсийн тухай тэдэнд итгүүлэхийг хичээж, Мосегийн хуулиас болон эш үзүүлэгчдийн номоос ярьж тайлбарлав.


Харин тэндхийнхэн Тесалоникийнхныг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг Бичвэрээс өдөр бүр нягтлан үзэж байлаа.


Туатейр хотоос ирсэн, нил ягаан бөс даавуу худалдаалдаг, Бурханд мөргөгч Лудиа гэгч нэгэн эмэгтэй тэднийг сонсож байлаа. Эзэн тэр эмэгтэйн зүрхийг нээснээр Паулын ярьж буй зүйлсийг анхааруулжээ.


Учир нь Амралтын өдөр бүр синагогуудад Мосе уншигддаг тул эрт үеэс эхлэн хот болгонд түүнийг тунхаглагчид нь байдаг гэв.


Иерусалимд амьдрагсад болон тэдний захирагчид Түүнийг танилгүй Түүнийг ялласнаар, Амралтын өдөр бүр уншигддаг эш үзүүлэгчдийн дуу хоолойг гүйцэлдүүлжээ.


Хууль ба эш үзүүлэгчдийн номоос уншсаны дараа синагогийн ахлагчид тэдэн уруу үг илгээж —Эрчүүд ах дүүс ээ, та нарт ард олныг сургах үг байвал ярина уу гэхэд


ард олон бүгдээрээ Түүний үгийг анхааралтай сонсож байсан тул тэд яаж ч чадахгүй байлаа.


Иймд та нар сонссон зүйлээ нягтлагтун. Хэнд байна, түүнд ихээр өгөгдөнө. Хэнд байхгүй байна, түүнээс байгаа гэж санагдсан нь хүртэл авагдана гэв.


Давид өөрөө Түүнийг “Эзэн” хэмээн дууддаг бол Тэр яаж түүний хүү байх билээ? гэж айлдав. Хурсан олон Түүнийг дуртайяа сонсож байв.


Тэгээд дээш гарч талх хуваан идэж, хүмүүстэй ярилцсаар үүр цайлгав. Дараа нь замд гарлаа.


Долоо хоногийн эхний өдөр талх хуваахаар хамтдаа цуглах үед Паул маргааш нь явахаар шийдсэн тул, тэдэнтэй ярилцаж шөнө дунд болтол яриагаа үргэлжлүүлжээ.


Бүх ард түмэн нэг хүн мэт, Усны гулдан хаалганы урд талд байрлах талбайд цуглав. Израильд ЭЗЭНий өгсөн, Мосегийн хуулийн номыг авчрахыг тэд гүүш Езрагаас гуйжээ.


Гүүш Езра энэ зорилгын тулд барьсан модон тавцан дээр зогсож байв. Түүний хажууд, баруун гарт нь Маттитиа, Шема, Анаиа, Уриа, Хилкиа болон Маасеиа нар, зүүн гарт нь Педаиа, Мишаел, Малхиа, Хашум, Хашбаддана, Зехариа болон Мешуллам нар зогсож байв.


Езра бүх хүмүүсээс дээр зогсож бүх хүмүүсийн нүдэн дээр номыг нээлээ. Тэр номыг нээмэгц бүх ард олон босож зогсоцгоов.


Мосе энэ хуулийг бичээд, түүнийгээ ЭЗЭНий гэрээний авдрыг өргөлцөж явдаг Левийн хөвгүүд болох тахилчид болон Израилийн бүх ахмадуудад өгөв.


Иошуа, Мосегийн тушаасан бүхнийг Израилийн бүх чуулганд болон эмэгтэйчүүд, хүүхдүүд хийгээд тэдний дунд амьдарч байсан ирмэл хүмүүст бүгдийг нь уншиж өгсөн ба түүнээс тэдэнд уншиж өгөөгүй нэг ч үг байсангүй.


Тэрээр анхны өдрөөс эхлэн эцсийн өдрийг хүртэл өдөр бүр Бурханы хуулийн номоос уншив. Тэд долоо хоног баяр наадмыг тэмдэглэн, найм дахь өдөр нь зааврын дагуу тусгай чуулаан хийжээ.


садан төрөлтэйгөө, сурвалжтануудтайгаа бүгдээрээ “Бурханы зарц Мосегоор өгөгдсөн Бурханы хуулиар явж, Эзэн БУРХАНыхаа бүх тушаал, зарлиг, тогтоолыг нягталж, сахин биелүүлэхээр хараалын ял болон тангараг дор бид орж байна.


Тэр өдөр ард түмнийг чих тавин байхад тэд Мосегийн номоос чангаар уншив. Нэг ч аммон эсвэл моаб хүн хэзээ ч Бурханы чуулганд орж болохгүй гэж түүн дотор бичигдсэнийг олов.


Swiv nou:

Piblisite


Piblisite