Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 7:5 - Ариун Библи 2013

5 Тэгэхэд сурвалжтанууд, түшмэд ба ард иргэдийг удмын бичигт бүртгэхийн тулд цуглуулах санааг миний Бурхан зүрхэнд минь оруулав. Тэгээд би анх ирэгсдийн удмын бичиг номыг олвол тэнд дараах зүйл бичигдсэн нь олдов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Тэгэхэд сурвалжтанууд, түшмэд ба ард иргэдийг уг гарлаар нь бүртгэн данслахын тулд цуглуулах санааг миний Бурхан зүрхэнд минь оруулсан. Тэгээд би анх ирэгсдийн угсаа гарвалын номыг олж, тэндээс дараах бичлэгийг олов.

Gade chapit la Kopi




Нехемиа 7:5
15 Referans Kwoze  

Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн.


Миний дотор хүчтэй нөлөөлөх Түүний хүч чадлаар би зүдэн зүтгэж, үүний төлөө тэмцдэг.


Та нарыг гэсэн тэрхүү хичээл зүтгэлийг Титийн зүрхэнд өгсөн Бурханд талархал нь байх болтугай.


Бид чухамхүү аливааг өөрсдөөсөө мэт зүтгэж чадахгүй ч бидний чадвар Бурханаас юм.


Харин Бурханы нигүүлслээр би одоогийн би болсон. Түүний надад үзүүлсэн нигүүлсэл хоосон байгаагүй. Харин ч би тэд бүгдээс илүү зүдэж зүтгэсэн юм. Гэхдээ би биш, харин надтай хамт байдаг Бурханы нигүүлсэл билээ.


Тэд өөрсдийгөө удмын бичигт тэмдэглэгдсэнийг хайсан ч олоогүй тул бузар гэж тооцогдон тахилчийн албанаас хасагдав.


Өө, Бурхан минь, Тобиа, Санбаллат нарын үйлдсэн бүхний дагуу мөн эш үзүүлэгч эмэгтэй Ноадиа, бас намайг айлгахыг хичээж байсан бусад эш үзүүлэгчдийг санаач.


Энэ ард түмэнд хийсэн бүхий л зүйлийн минь төлөө Бурхан минь, надад сайныг санаач.


Иерусалим дахь ЭЗЭНий өргөөг гайхамшигтай сайхан болгох энэ зүйлийг хааны зүрхэнд оруулсан, эцэг өвгөдийн маань Бурхан ЭЗЭН магтагдах болтугай.


Тэд өөрсдийгөө удмын бичигт тэмдэглэгдсэнийг хайсан ч олоогүй тул тэд бузар гэж тооцогдон, тахилчийн албанаас хасагдав.


Хот том бөгөөд уудам, харин түүн дотор хүн нь цөөн, байшингууд нь сэргээн босгогдоогүй байв.


Мэргэн ухааныг ЭЗЭН Өөрөө өгдөг Мэдлэг ба ухаан бодрол Түүний амнаас гардаг


Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг Тэрээр зам харгуйг чинь шулуутгана.


Swiv nou:

Piblisite


Piblisite