Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 7:1 - Ариун Библи 2013

1 Хэрмийг сэргээн босгож, би хавтсуудыг нь байрлуулж, хаалгачид, дуучид, левичүүд томилогдсоны дараа

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Хэрмийг сэргээн босгож, би хаалгуудыг нь байрлуулж, хаалгачид, дуучид, левичүүд томилогдсоны дараа

Gade chapit la Kopi




Нехемиа 7:1
12 Referans Kwoze  

Ингээд хэрэм нь тавин хоёр хоногийн дотор, Елул сарын хорин таванд баригдаж гүйцлээ.


Намайг хэрмийг дахин босгосон ба хэрмэнд цөмөрхий үлдээгээгүй гэдгийг Санбаллат, Тобиа, араб хүн Гешемд болон бусад дайснуудад маань мэдээлэхэд (Харин тэр үед би гулдан хаалгануудад самбаруудыг нь хараахан байрлуулаагүй байсан.)


Тэгээд шатаалт тахил, эвийн тахил тахихын тулд мөн ЭЗЭНий хүрээ буудлын дааман хаалганууд дээр үйлчилж, талархал өргөн, магтахын тулд тахилч нар болон левичүүдийн хүн нэгбүрийг үйлчлэлийнх нь дагуу бүлэг бүлгээр үүрэгт ажилд Хезекиа томилов.


Левичүүдийн удирдагчид нь Хашабиа, Шеребиа, Кадмиелын хөвгүүн Иешуа нар тэдний харалдаа ах дүүстэйгээ хамт Бурханы хүн Давидын зааварласан ёсоор бүлэг бүлгээрээ харилцан магтаал, талархал өргөхөөр тавигдав.


Эдгээр нь Иерусалимд амьдарч байсан, аймгуудын тэргүүнүүд юм. Харин Иудагийн хотуудад израильчууд, тахилчид, левичүүд, сүмийн үйлчлэгчид ба Соломоны зарц нарын үр удмынхан өөрсдийн хотуудад хүн бүр өмчлөн авсандаа амьдарч байв.


Учир нь Израилийн хөвгүүд болон Левийн хөвгүүд нь үр тарианы, шинэ дарс ба тосны өргөлийг тэр өрөөнүүдэд аваачих ёстой. Тэнд ариун газрын хэрэгсэл мөн үйлчилж буй тахилчид, хаалгачид, дуучид бий. Иймээс бид Бурханыхаа өргөөг орхихгүй” гэв.


Иерусалим дахь Бурханы өргөөнд ирсний хоёрдугаар оны хоёрдугаар сард Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа болон тэдний бусад ах дүү тахилч нар ба левичүүд мөн олзлогдлоос Иерусалимд ирцгээсэн бүх хүн уг ажлыг эхэлсэн бөгөөд ЭЗЭНий өргөөний ажлыг хянуулахаар хорь болон түүнээс дээш насны левичүүдийг томилов.


Ингээд тэд ирж, хотын хаалгачдыг дуудан тэдэнд —Бид арамчуудын хуаранд очтол, үзэгтүн, тэнд хэн ч байсангүй, хүний дуу ч сонсогдсонгүй, зөвхөн морьд ба илжгүүд уяатай, майхнууд нь ч байсан хэвээрээ байв гэв.


Түүнээс гадна тэд миний дэргэд түүний сайн үйлсийн тухай ярьж байсан ба үгсийг минь түүнд мэдээлж байв. Тэгээд Тобиа намайг сүрдүүлэхээр захидлуудыг илгээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite