Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 6:7 - Ариун Библи 2013

7 Мөн чи Иерусалимд өөрийнхөө тухай «Иудад хаан байна» гэж зарлуулахаар эш үзүүлэгчдийг томилсон гэнэ. Одоо эдгээр мэдээллийн дагуу энэ нь хаанд дуулдана. Тиймээс одоо ирэгтүн, хамтдаа зөвлөлдье” гэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Мөн чи Иерусалимд өөрийнхөө тухай «Иудад хаан байна» хэмээн зарлуулахаар эш үзүүлэгчдийг томилсон гэнэ. Одоо эдгээр мэдээллийн дагуу энэ нь хаанд мэдээлэгдэнэ. Тиймээс одоо ирэгтүн, хамтдаа зөвлөлдөе” гэжээ.

Gade chapit la Kopi




Нехемиа 6:7
10 Referans Kwoze  

Тиймээс та бүгд Зөвлөлтэй хамтарч хэргийг нь нарийн авч үзэх гэж байгаа мэтээр мянгатын даргад хэл хүргэж, өөрсөд дээрээ Паулыг авчруул. Харин бид ойртож ирэхээс нь өмнө түүнийг алахад бэлэн байна гэцгээв.


Тэнд тахилч Задок, эш үзүүлэгч Натан нар түүнийг Израилийн хаан болгон тосолж, эвэр бүрээ үлээн “Соломон хаан мандтугай!” гэж уухайлагтун.


Учир нь тэр өнөөдөр явж, үй олон үхэр, тарган тугал болон хоньдыг тахил өргөхөөр нядалж, хааны бүх хөвгүүд, цэргийн жанжингууд ба тахилч Абиатар нарыг урьж дуудсан байх юм. Тэд Адониагийн өмнө ууж идэн “Адониа хаан мандтугай” гэж уухайлцгааж байна.


Гэтэл одоо, харагтун, Адониа хаан болжээ. Харин хаан эзэн минь, та үүнийг мэдээгүй л байна.


Тэрээр Зеруиагийн хүү Иоаб, тахилч Абиатар нартай хэлэлцсэн бөгөөд тэд Адониагийн ард туслахаар зогсож байв.


Тэнд бичсэн нь “Чи болон иудейчүүд тэрслэн босохоор төлөвлөж байгаа. Тиймээс та нар хэрмийг сэргээн босгож байна гэж үндэстнүүдийн дунд яригдаж байна. Гешем ч үүнийг хэлж байна. Энэ мэдээллээр бол чи тэдний хаан болох гэнэ.


Тэгэхэд би түүнд захидал илгээн “Таны хэлж байгаа шиг тийм зүйлс огт болоогүй. Харин та эдгээрийг санаанаасаа зохиож байна” гэлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite