Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 6:16 - Ариун Библи 2013

16 Бидний бүх дайсан үүнийг сонсож, эргэн тойрны маань бүх үндэстэн үүнийг хараад, тэдний ихэмсэг харц доошлов. Учир нь энэ ажил Бурханы маань дэмжлэгтэйгээр бүтсэн гэдгийг тэд ойлгожээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Бидний бүх дайснууд үүнийг сонсож, бидний эргэн тойрны бүх үндэстнүүд үүнийг хараад, тэд өөрсдийн итгэлээ алдав. Учир нь энэ ажил бидний Бурханы дэмжлэгтэйгээр бүтсэн гэдгийг тэд ойлгожээ.

Gade chapit la Kopi




Нехемиа 6:16
16 Referans Kwoze  

Иорданы чанад баруунтаад орших Аморийн бүх хаад, мөн тэнгис хавийн Канааны бүх хаад ЭЗЭН хэрхэн Иорданы усыг Израилийн хөвгүүдийн өмнө тэднийг гаталж дуустал ширгээснийг сонсоод зүрх үхэж, Израилийн хөвгүүдээс болж зориг нь мохов.


Тэгээд ам маань инээдээр, Хэл маань уухайн дуугаар дүүрсэн юм. Тэгээд тэд үндэстнүүдийн дунд “ЭЗЭН тэдний төлөө аугаа зүйлийг үйлдсэн” гэв.


Иерусалимын хэрмийн засвар үргэлжилж, цөмөрхий нь бөглөгдөж эхэлж буйг Санбаллат, Тобиа, арабууд, аммончууд болон ашдодчууд сонсоод ихэд уурсав.


Бид хэрмийг сэргээн барьж буйг Санбаллат сонсоод ихэд догшрон уурсаж, иудейчүүдийг доромжлов.


Хорони хүн Санбаллат ба аммон хүн, түшмэл Тобиа нар үүнийг сонсоод, Израилийн хөвгүүдийн сайн сайхныг хайн хүн ирсэнд тун таагүй байв.


Одоо би та нарт хэлэхэд, энэ хүмүүсээс хол байцгаа, тэднийг орхи. Учир нь энэхүү зорилго, үйлс хүнээс эхтэй бол нурж унах болно.


Иаковын эсрэг ямар ч ид шид алга, Израилийн эсрэг ямар ч мэргэ төлгө байхгүй. Зохистой цагт Иаков ба Израилийн талаар хэлэгдэнэ. Бурхан юу хийснийг үз!


Тэрээр зэвсэгт тэрэгнүүдийнх нь дугуйг мулталж, жолоодоход хэцүү болгов. Египетчүүд —Израилиас зугтацгаая. Учир нь ЭЗЭН тэдний төлөө египетчүүдийн эсрэг тулалдаж байна гэцгээв.


Мөн тэр өдрүүдэд Иудагийн сурвалжтануудаас Тобиад олон захидал очиж, Тобиагийн захидлууд тэдэнд ирэв.


Тэдэнд Миний үйлддэг бүх сайныг сонсох газар дэлхийн бүх үндэстний өмнө энэ хот Надад баяр хөөр, магтаал ба алдрын нэр болно. Түүнд зориулан Миний үйлддэг бүх сайн болоод бүх амар амгалангийн улмаас тэд эмээн чичрэх болно» хэмээв.


тэдэнд —ЭЗЭН энэ газрыг та нарт өгснийг, та нараас айх айдас хүйдэс биднийг нөмөрснийг мөн энэ нутгийн бүх оршин суугчдын зориг та нарын өмнө мохсоныг би мэднэ.


Бид үүнийг сонсоод та нараас болж бидний зүрх үхэж, хэн хүнгүй зориг мохов. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН бол дээр тэнгэр дэх, доор газар дээрх Бурхан мөн билээ.


Энэ Таны мутар гэдгийг Тэдэнд мэдүүлээч. ЭЗЭН Та үүнийг үйлдсэн билээ.


Сионыг үзэн ядагчид бүгд Ичгүүрт орж, ухарсугай!


ЭЗЭН Иерусалимыг босгон барьж, Тэрээр Израилийн дүрвэгсдийг цуглуулж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite