Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 6:14 - Ариун Библи 2013

14 Өө, Бурхан минь, Тобиа, Санбаллат нарын үйлдсэн бүхний дагуу мөн эш үзүүлэгч эмэгтэй Ноадиа, бас намайг айлгахыг хичээж байсан бусад эш үзүүлэгчдийг санаач.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Өө, Бурхан минь, тэдний эдгээр ажлаар нь Тобиа, Санбаллат нарыг, мөн эш үзүүлэгч эмэгтэй Ноадиаг, намайг айлгахыг хичээж байсан бусад эш үзүүлэгчдийг санаач.

Gade chapit la Kopi




Нехемиа 6:14
26 Referans Kwoze  

Бурхан минь, тахилчлал ба тахилчид, левичүүдийн гэрээг тэд бузарласныг нь санаач.


Өнөөх араатан болоод хуурамч эш үзүүлэгч хамтдаа баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдэн араатны тэмдгийг хүлээн авсан ба араатны хөрөгт мөргөгсдийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг шатаж буй хүхэртэй галт нуурт амьдаар нь хаяв.


Хэн нэг нь үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэж байгаа ах дүүгээ харвал, залбиран гуй. Тэгвэл үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэгсдэд амийг Тэр өгнө. Үхэлд хүргэх нүгэл гэж бий. Үүний төлөө залбир гэж би хэлэхгүй.


Ианн, Иамбре хоёр Мосег эсэргүүцсэн шиг, тэд ч үнэнийг эсэргүүцдэг, ялзарсан санаа бодолтой, хуурамч итгэлтэй хүмүүс юм.


Хуурамч Христүүд ба хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг үйлдэнэ.


Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, олныг бүдрүүлнэ.


Хонины арьс нөмрөн та нар дээр ирэх хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Дотроо харин тэд хомхой чононууд юм.


Тэгээд эш үзүүлэгч Иеремиа эш үзүүлэгч Хананиад —Хананиа, одоо сонс, ЭЗЭН чамайг илгээгээгүй бөгөөд чи энэ хүмүүсийг худал юманд итгүүлэв.


Тэгэхэд эш үзүүлэгч Хананиа эш үзүүлэгч Иеремиагийн хүзүүнээс өнөөх буулгыг авч эвдлэв.


Тэр жил Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын эхэн буюу дөрөвдүгээр оны тавдугаар сард Гибеоноос гаралтай, Аззурын хүү эш үзүүлэгч Хананиа, ЭЗЭНий өргөөнд тахилч нар болон бүх ард түмний өмнө надад ярихдаа —


Хээр тал уруу би гарч харвал, Үзэгтүн, илдээр хядуулсан хүмүүс байна! Хотод мөн орж ирвэл, Харагтун, өлсгөлөнгийн өвчнүүд байна! Учир нь эш үзүүлэгч, тахилч хоёрын аль аль нь Өөрсдийн мэддэггүй газар нутгаар хэрэн хэсүүчлэхээр явжээ” гээрэй гэв.


Түүнчлэн Би тэднийг илгээгээгүй байхад нэрээр минь эш үзүүлж «Энэ газар нутагт илд ба өлсгөлөн учрахгүй» гэж буй эш үзүүлэгчдийн тухайд ЭЗЭН ингэж айлдаж байна. Тэдгээр эш үзүүлэгчид илд болон өлсгөлөнгөөр төгсөх болно!


Бурхан, Та миний Бурхан Би Таныг эртлэн хайх болой. Усгүй, хуурай, ангамал газарт Сэтгэл минь Танаар цангаж, Бие махбод минь Таныг Хүсэн тэмүүлж байна.


Бурхан минь, Бурхан минь, Юунд Та намайг орхисон бэ? Миний ёолох дуу, авралаас минь Юунд Та хол байна вэ?


Энэ ард түмэнд хийсэн бүхий л зүйлийн минь төлөө Бурхан минь, надад сайныг санаач.


Аароны эгч, эш үзүүлэгч Мириам гартаа хэнгэрэг авахад эмэгтэйчүүд бүгд түүнийг даган хэнгэрэг авч бүжиглэв.


Аяа ЭЗЭН, Иерусалимын өдөр едомчууд “Нураа, суурь хүртэл нь нураа” гэцгээж байсныг санаач.


Swiv nou:

Piblisite


Piblisite