Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 5:9 - Ариун Библи 2013

9 Би дахин —Та нарын энэ хийж буй зүйлд чинь сайн юм алга. Та нар дайснуудынхаа болон үндэстнүүдийн дарлалд орох гээ юу. Үүнээс л мултрахын тулд Бурханаас эмээж амьдрах ёстой бус уу?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Би дахин хэлэв. —Та нарын хийж буй зүйл чинь сайн юм биш. Та нар бидний дайснуудын болон үндэстнүүдийн зэмлэлээс болж Бурханы айдас дотор явахгүй гэж үү?

Gade chapit la Kopi




Нехемиа 5:9
21 Referans Kwoze  

Түүнээс хүү эсвэл ашгийг бүү ав. Харин Бурханаасаа эмээ. Ах дүү чинь та нартай амьдраг.


Харийнхан дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг муу муухайг үйлдэгчид хэмээн гүтгэвч, сайн үйлсийг чинь хараад Түүний харгалзлын өдөр Бурханыг алдаршуулах болно.


Гэлээ ч хийсэн энэ хэргээрээ чи ЭЗЭНий дайснуудад доромжлох боломжийг өгсөн тул чиний хүү заавал үхнэ гэлээ.


нөхөртөө захирагдан ухаалаг, цэвэр явдалтай, гэрийн эзэгтэй, энэрэнгүй байхад сургах юм. Тэгвэл Бурханы үг муу хэлэгдэхгүй.


Тиймээс би залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг гэрлэж, хүүхэд төрүүлж, гэрээ сахиж, буруутгах далим дайсанд бүү өг хэмээн хүсэж байна.


Учир нь «Бурханы нэр та нараас болж харийнхны дунд доромжлогддог» гэж бичигдсэн байдаг.


Ийнхүү бүх Иудей, Галил, Самари даяар амар тайван байж, чуулган босгон байгуулагдаж, Эзэнээс эмээхүй хийгээд Ариун Сүнсний дэмээр амьдран, олширч өссөөр байв.


Тэд очих улсууддаа очмогцоо ариун нэрийг минь бузарлав. Учир нь тэдний тухай “Эдгээр нь ЭЗЭНий ард түмэн боловч Түүний газраас гарав” гэж яригдсан.


Эдгээр нь ч мэргэдийн үгс юм. Шүүхдээ тал засах нь сайн зүйл бус.


Хүн мэдлэггүй байваас сайн бус Хөл яарах аваас зам алдана.


Буруутанд нүүр тал засах ч Зөвтийг шүүхэд түлхэн унагах ч Зүйд эс нийцюү.


Зөвт нэгнийг торгох нь ч, Чигч байтал түшмэдийг ташуурдах нь ч зүйд эс нийцюү.


Хүчирхийлэгч, хөршөө уруу татаж, Сайн бус замаар дагуулна.


Харин миний өмнө байсан урьдын захирагчид ард түмнээс дөчин мөнгөн шекелээс гадна талх, дарс авч байлаа. Зарц нар нь хүртэл тэднийг ноёлж ард түмэнд давхар ачаа үүрүүлж байжээ. Харин би Бурханаас эмээсэн учир тийн үйлдсэнгүй.


Бурхан минь, сонсооч, бид хэрхэн жигшигдэнэ вэ! Тэдний зүхлийг өөрсдийнх нь толгой дээр буулгаж, олзны нутагт тэднийг олз болгон өгөөч.


Ингэж болохгүй, хүүхдүүд минь. ЭЗЭНий хүмүүсийн дунд яригдаж буй, надад сонсогдсон энэ сураг сайн юм огт биш.


Гурав дахь өдөр нь Иосеф тэдэнд —Би Бурханаас эмээдэг тул та нар ийм нэг юм хийгээд амиа аварцгаа.


Абрахам —Энэ газарт Бурханаас айж эмээнэ гэж байхгүй тул тэд эхнэрээс минь болж намайг ална гэж бодсон билээ.


Харин би миний ах дүү нар болон үйлчлэгч нар минь ч бас тэдэнд мөнгө ба үр тариаг зээлүүлж байна. Бүгдээрээ энэ өрөө нэхэхээс тэднийг чөлөөлцгөөе.


Таны уурын хүч чадлыг болон Танаас эмээх хэр хэмжээгээр Таны хилэнг хэн ойлгодог вэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite