Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 5:13 - Ариун Библи 2013

13 Би мөн хувцасныхаа хормойг сэгсэрч, энэ амлалтыг биелүүлээгүй хүн бүрийг гэрээс нь, эзэмшлээс нь Бурхан ийнхүү сэгсрэг. Тэр хүн ийнхүү сэгсрэгдэж бүр хоосрог гэв. Тэгэхэд бүх чуулган —Амен гэв. Тэгээд тэд ЭЗЭНийг магтлаа. Дараа нь хүмүүс амласан ёсоороо үйлдэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Би мөн өөрийн хувцасны хормойг сэгсэрч, Бурхан энэ амлалтыг биелүүлээгүй хүн бүрийг гэрээс нь, эзэмшлээс нь ийнхүү сэгсрэг. Тэр ийнхүү сэгсрэгдэж бүр хоосрог гэв. Тэгэхэд бүх чуулган —Амен гэв. Тэгээд тэд ЭЗЭНийг магтав. Дараа нь хүмүүс амласан ёсоороо үйлдэв.

Gade chapit la Kopi




Нехемиа 5:13
17 Referans Kwoze  

Түүнийг эсэргүүцэж, доромжлоход Паул хувцсаа сэгсрэн, тэдэнд —Та нарын цус толгой дээр чинь бууг. Би цэвэр. Үүнээс хойш би харийнхан дээр очно гэв.


Та нарыг эс хүлээн авагчийн, үгийг чинь үл сонсогчийн гэрээс эсвэл хотоос нь гарахдаа хөлийнхөө тоосыг сэгсэрч унагаа.


Израилийн Бурхан ЭЗЭН Мөнхөөс мөнхөд магтагдах болтугай. Дараа нь бүх ард түмэн —Амен гээд ЭЗЭНийг магтав.


Гэвч тэд хөлийнхөө тоосыг тэдний эсрэг сэгсрээд, Икониум уруу явжээ.


Амлаад эс биелүүлснээс амлахгүй байх чинь дээр.


Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэж Би тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно.


Бурхан ЭЗЭНдээ тангараглаж, Түүнийгээ биелүүл. Эмээвэл зохих Түүнд, Түүнийг хүрээлэгчдэд бэлгүүдийг баригтун.


Бурханд талархлын тахилыг өргөж, Хамгийн Дээд Нэгэнд амлалтуудаа биелүүл.


Дараа нь Езра, аугаа Бурхан ЭЗЭНийг магтахад бүх ард түмэн гараа өргөн, “Амен, Амен!” гэж хариулжээ. Тэгээд тэд, нүүрээрээ газарт доош бөхийж ЭЗЭНд мөргөв.


Хаан баганын хажууд зогсоод тэрээр ЭЗЭНийг дагаж, өөрийн бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Бүх ард түмэн уг гэрээнд нэгджээ.


Самуел түүнд —Өнөөдөр ЭЗЭН танаас Израилийн хаанчлалыг урж таслан танаас илүү сайн, таны хөршид түүнийг өгөв.


Хараал авчрах энэ ус чиний дотор орж, хэвлийг чинь хөөлгөн, гуяыг чинь хатааг» гэнэ. Өнөөх эмэгтэй «Амен, Амен» гэж хэлэг.


Хэрэв чи сүнс дотор ерөөвөл хараахан сураагүй нэг чинь та нарын талархалд “Амен” гэж яаж хэлэх вэ? Юу хэлснийг чинь ч тэр мэдэхгүй.


Хуулийг умартагсад нь буруутнуудыг магтана. Хуулийг сахигсад нь харин тэдний эсрэг тэмцэнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite