Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 4:7 - Ариун Библи 2013

7 Иерусалимын хэрмийн засвар үргэлжилж, цөмөрхий нь бөглөгдөж эхэлж буйг Санбаллат, Тобиа, арабууд, аммончууд болон ашдодчууд сонсоод ихэд уурсав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Иерусалимын хэрмийн засвар үргэлжилж, цөмөрхийнүүд нь бөглөгдөж эхэлж буйг Санбаллат, Тобиа, арабууд, аммончууд болон ашдодчууд сонсоод, тэд ихэд уурлав.

Gade chapit la Kopi




Нехемиа 4:7
29 Referans Kwoze  

Бид хэрмийг сэргээн барьж буйг Санбаллат сонсоод ихэд догшрон уурсаж, иудейчүүдийг доромжлов.


Хорони хүн Санбаллат ба аммон хүн, түшмэл Тобиа нар үүнийг сонсоод, Израилийн хөвгүүдийн сайн сайхныг хайн хүн ирсэнд тун таагүй байв.


Луу мөнөөх эмэгтэйд хилэгнэж, Бурханы хуулиуд болон Есүсийн гэрчлэлийг сахидаг, эмэгтэйн бусад үр удамтай нь дайтахаар явав.


үүнийг сонсон тэд уурсан хилэгнэж, тэднийг алахыг завджээ.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Аммоны хөвгүүдийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэд хил хязгаараа өргөжүүлэхийн тулд Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.


харийн бүх хүн, Уз нутгийн бүх хаан, филистчүүдийн нутгийн бүх хаан (Ашкелон, Газ, Екрон ба Ашдодын үлдэгсэд),


Ашдодоос оршин суугчдыг, Ашкелоноос очирт таяг баригчийг Би таслах болно. Би Екроны эсрэг мутраа эргүүлж, Филистчүүдийн үлдэгсэд мөхөх болно” гэж Эзэн БУРХАН айлдаж байна.


Гэвч хорони хүн Санбаллат ба аммон хүн, түшмэл Тобиа, араб хүн Гешем нар үүнийг сонсоод биднийг шоолон басамжилж —Та нар юу гээчийг хийж байна вэ? Та нар хааны эсрэг тэрслэн босож байна уу? гэв.


Хаанд мэдүүлсүгэй! Бид Иуда аймагт, аугаа Бурханы өргөөнд очив. Үүнийг дөрвөлжин чулуугаар барьж, ханыг нь дүнзээр босгож буй бөгөөд энэ ажлыг маш зүтгэлтэйгээр явуулж байгаа ба тэдний гараар энэ нь амжилттай урагшилж байна!


Үүний дараа Моабын хөвгүүд, Аммоны хөвгүүд зарим меуничүүдийн хамтаар Иехошафатын эсрэг дайтахаар ирэв.


ЭЗЭН түүний эсрэг халдеичуудын, арамчуудын, моабчуудын болон аммончуудын бүлэглэлүүдийг илгээв. Ийнхүү Өөрийн зарц эш үзүүлэгчдээр дамжуулан ЭЗЭН айлдсан үгийнхээ дагуу Иудаг устгахын тулд түүний эсрэг тэднийг илгээсэн юм.


Харин аммон хүн Нахаш тэдэнд —Би та нартай дараах нөхцөлд гэрээ байгуулна. Та нарын бүгдийн чинь баруун нүдийг би ухаж аваад, бүх Израильд шившиг авчирна гэж хариулав.


Би тэр эмэгтэй та хоёрын хооронд, Бас чиний үр, тэр эмэгтэйн үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж, түүний өсгийг чи няцална гээд


Ашдодын цайзууд болоод Египет газар дахь цайзуудад зарлагтун. “Самарийн уулс дээр цуглар. Түүний доторх их үймээн самууныг, дунд нь буй дарлалыг үз.


Тиймээс бид хэрмийг барьсан ба бүх хэрэм өндрийнхөө хагаст л хүрчээ. Учир нь ард түмэн ажиллах зүрхтэй байв.


Тэд бүгд Иерусалимын эсрэг байлдахаар ирж, тэнд үймээн гаргахаар хамтдаа хуйвалдлаа.


Бидний бүх дайсан үүнийг сонсож, эргэн тойрны маань бүх үндэстэн үүнийг хараад, тэдний ихэмсэг харц доошлов. Учир нь энэ ажил Бурханы маань дэмжлэгтэйгээр бүтсэн гэдгийг тэд ойлгожээ.


Тэгээд Ахикамын хүү Гедалиад ахлах хамгаалагч Небузараданы хариуцуулсан, Мизпа дахь ард түмнээс үлдэгч бүгд мөн хааны охид ба Мизпад үлдсэн бүх ард түмнийг Ишмаел олзлов. Ингэж Нетаниагийн хүү Ишмаел тэднийг олзлон аваад, Аммоны хөвгүүд уруу гатлахаар явав.


Swiv nou:

Piblisite


Piblisite