Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 3:5 - Ариун Библи 2013

5 Түүгээр ч барахгүй, түүний зэргэлдээ текоачууд засвар хийсэн ажээ. Гэвч тэдний язгууртнууд эздийнхээ ажлыг дэмжсэнгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Түүгээр ч барахгүй, түүний зэргэлдээ текоичууд засвар хийсэн ажээ. Гэвч тэдний язгууртнууд эздийнхээ ажлыг тэтгээгүй.

Gade chapit la Kopi




Нехемиа 3:5
17 Referans Kwoze  

Түүний дараа текоачууд цухуйсан их цамхгийн өмнө хэсэг ба Офелын хэрэм хүртэлх өөр нэг хэсэгт засвар хийв.


Ингээд Иоаб Текоа уруу хүн явуулж тэндээс онцгой ухаалаг эмэгтэйг авчруулаад түүнд —Чи гашуудаж буй хүний дүр үзүүлж, гашуудлын хувцас өмсөж, биедээ тос түрхэлгүй, харин өөд бологчийн араас олон өдөр гашуудаж буй эмэгтэй мэт бологтун.


Ах дүү нар аа, та нар дуудлагаа санагтун. Тэгэхэд махбод талаасаа мэргэн хүн олонгүй, хүчирхэг хүмүүс олонгүй, язгууртнууд ч олонгүй байлаа.


Эцгүүдийн маань болон бидний үүрч чадаагүй буулгыг та нар дагалдагчдын хүзүүнд тохож, Бурханыг юунд сорино вэ?


Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно.


Эл үгс нь Текоагийн хоньчдын дунд байсан Амосынх билээ. Тэрээр Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд, Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд, газар хөдлөлтөөс хоёр жилийн өмнө Израилийн талаар эдгээрийг үзжээ.


Би энэ бүхэнтэй адил үгсийг Иудагийн хаан Зедекиад ярьж, —Хүзүүгээ Вавилоны хааны буулган доор тавьж, түүнд болон ард түмэнд нь үйлчилж амьдар!


Вавилоны хаан Небухаднезарт үйлчлэхгүй мөн Вавилоны хааны буулган дор хүзүүгээ тавихгүй үндэстэн эсвэл хаанчлал байвал Би тэр үндэстнийг түүний гараар устгах хүртэлээ илд, өлсгөлөн ба тахлаар шийтгэнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


ЭЗЭН надад айлдахдаа — Өөртөө дөнгөнүүд болон буулгуудыг хийж, хүзүүндээ углаад,


Мерозыг хараагтун гэж ЭЗЭНий тэнгэрэлч хэлэв. Хараагтун, тийм ээ, түүний оршин суугчдыг хараагтун. Тэд ЭЗЭНд туслахаар ирсэнгүй, Хүчтэний эсрэг зогсоход ЭЗЭНд туслахаар ирсэнгүй.


Тэдний хажууд Хаккозын хүү Уриагийн хүү Меремот засвар хийв. Түүнтэй зэрэгцэн Мешезабелын хүү, Берехиагийн хүү Мешуллам засвар хийв. Түүний хажууд мөн Баанагийн хүү Задок засвар хийв.


Пасеагийн хүү Иоиада болон Бесодеиагийн хүү Мешуллам нар Хуучин гулдан хаалгыг засав. Тэд түүний яс модыг бэхэлж, хавтас, түгжээ, хөндлүүдийг нь суулгав.


Тэрээр Бетлехем, Етам, Текоа,


Бениамины хөвгүүд ээ, Аюулгүй байхын тулд Иерусалимын дундаас зугт. Текоад бүрээ үлээж, Бет-хакеремын дээгүүр дохио өргө. Учир нь муу юм, агуу сүйрэл хойд зүгээс харагдаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite