Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 3:15 - Ариун Библи 2013

15 Мизпагийн дүүргийн захирагч, Кол-хозегийн хүү Шаллум Оргилуурын гулдан хаалгыг засварлав. Тэр үүнийг сэргээн барьж, бүрээд, самбар, түгжээ, хөндлүүдийг нь суулгаж мөн хааны цэцэрлэг дэх Шелагийн цөөрмийн хэрмийг Давидын хотоос уруудах шат хүртэл засварлав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Мизпагийн дүүргийн захирагч, Кол-хозегийн хүү Шаллум нь Оргилуурын Хаалгыг засварлав. Тэр үүнийг барьж, бүрээд, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь хамт байрлуулсан. Хааны цэцэрлэг дэх Шелагийн цөөрмийн хэрмийг Давидын хотоос уруудах шат хүртэл засварлав.

Gade chapit la Kopi




Нехемиа 3:15
19 Referans Kwoze  

Яв. Силоамын (орчуулбал «Илгээгдсэн») цөөрөмд угаа гэв. Тэр явж, угаагаад хараатай болоод эргэж иржээ.


—Энэ хүмүүс Шилоахын дөлгөөн урсгалт усыг үл тоомсорлон, Ремалиагийн хүүд болон Резинд баярлаж байна.


Оргилуурын гулдан хаалганы дэргэд тэд Давидын хотын шатаар чигээрээ дээш гарч, хэрмийн шатаар Давидын байшингийн дээгүүр зүүн зүгт Усны гулдан хаалга уруу явав.


Эсвэл Силоамын цамхаг унахад үхсэн тэдгээр арван найм нь Иерусалимд амьдардаг бүх хүнээс илүү өртнүүд байсан гэж та нар бодно уу?


Дараа нь Булагийн гулдан хаалга ба Хааны цөөрөм уруу очтол мориор явах газаргүй болов.


Тэгээд Иеремиа Мизпа уруу Ахикамын хүү Гедалиа уруу явж, түүнтэй хамт уг нутагт үлдсэн ард түмний дунд амьдрав.


Бет-хакхеремын дүүргийн захирагч, Рехабын хүү Малхиа Хаягдалын гулдан хаалгыг засварлав. Тэрээр үүнийг сэргээн барьж, самбар, түгжээ, хөндлүүдийг нь суулгав.


Түүний хажууд Иерусалимын дүүргийн нөгөө хагасыг захирагч, Халлохешийн хүү Шаллум охидтойгоо засвар хийв.


Тэдний хажууд Иерусалимын дүүргийн нэг хагасыг захирагч, Хурын хүү Рефаиа засвар хийв.


Тэдний хажууд гибеон хүн Мелатиа, меронот хүн Иадон, Гибеоны болон Мизпагийн хүмүүс Евфрат мөрний тэртээх аймгийн захирагчийн албан ёсны суудалд засвар хийв.


Гихоны усны дээд урсгалыг зогсоож, Давидын хотын баруун тал уруу урсгасан хүн нь Хезекиа байв. Хезекиа хийсэн бүгддээ амжилт олжээ.


Хотын хана цөмөрч, хотыг халдеичууд хүрээлсэн байсан боловч хаан бүх цэргийнхээ хамтаар хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хоорондох хаалганы замаар дамжин шөнө нь зугтааж Арабагийн зүг явжээ.


Израилийн хөвгүүд Мизпад хүрч ирснийг Бениамины хөвгүүд сонсов. Израилийн хөвгүүд —Энэ бузар хэрэг хэрхэн болсныг бидэнд өчигтүн гэв.


Дараа нь бүх Израилийн хөвгүүд ирцгээн Гилеадын нутгийг хамруулан Данаас Беершеба хүртэлх ард олон ЭЗЭНий өмнө Мизпад нэг хүн мэт цугларав.


Тэгэхэд би тэдэнд —Та нар бидний энэ байж байгаа муу байдлыг, Иерусалим эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байгааг харж байгаа биз дээ. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй гэв.


Түүний хажууд Мизпагийн захирагч, Иешуагийн хүү Езер Англе дахь зэвсгийн агуулахын өгсүүрийн өмнө талд өөр нэг хэсгийг засварлав.


Урган төлжиж байгаа ойгоо услахаар өөртөө усан сан байгууллаа.


Ингээд Давид тэр бэхлэлтэд сууж, түүнийгээ Давидын хот гэж нэрлэх болов. Давид Миллогоос эхлэн тойруулж, дотогш нь барив.


Swiv nou:

Piblisite


Piblisite