Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 2:17 - Ариун Библи 2013

17 Тэгэхэд би тэдэнд —Та нар бидний энэ байж байгаа муу байдлыг, Иерусалим эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байгааг харж байгаа биз дээ. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 Тэгэхэд би тэдэнд —Та нар бидний байгаа муу нөхцөл байдлыг, Иерусалим эзгүйрч, дааман хаалгууд нь галд шатаагдсан байгааг харж байгаа биз дээ. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй гэв.

Gade chapit la Kopi




Нехемиа 2:17
23 Referans Kwoze  

Түүгээр ч барахгүй, Би чамайг хажуугаар өнгөрөх бүхний нүдний өмнө, эргэн тойрны чинь үндэстнүүдийн дунд эзгүйрэл, зэмлэл болгоно.


Тэд надад —Олзлолоос үлдэгсэд, аймагтаа туйлын зовлон зүдүүр, басамжлал амсаж, Иерусалимын ханан хэрэм нурж, гулдан хаалганууд нь галд шатсан гэв.


Бид хөршүүддээ шившиг, Эргэн тойронд байгсдадаа доог тохуу болсон.


Хот болон охидоо хэрхсэнийг Нүд минь үзээд, зүрх минь зүсэгдэв.


Эзэн Иаковын бүх сууцыг Эс хэлтрүүлэн залгив. Уур хилэндээ Тэрээр, Иуда охины бүх бэхлэлтийг нурааж, Газартай нь тэгшлэв. Хаанчлал болон хан хөвгүүдийг нь бузарлав.


Би тэднийг дэлхийн бүх хаанчлалд аймшиг, ёр муу болгоно. Тэднийг тарааж бутаргах бүх газарт минь тэд зэмлэл, ёгт үг, тоглоом тохуу ба хараал болно.


Эзэн, Таныг зүхсэн хөршүүдийн маань зүхлийг Өвөрт нь долоо дахин илүүгээр буцаагаач.


Та биднийг хөршүүдэд маань ичгүүр, Эргэн тойрныхонд маань Элэглэл, тохуурхал болгосон.


Харин аммон хүн Нахаш тэдэнд —Би та нартай дараах нөхцөлд гэрээ байгуулна. Та нарын бүгдийн чинь баруун нүдийг би ухаж аваад, бүх Израильд шившиг авчирна гэж хариулав.


Ийнхүү би шөнөөр Луут худгийн зүг Хөндийн гулдан хаалгаар гарч, Иерусалимын нураагдсан хэрмийг, галд шатаагдсан дааман хаалгуудыг ажин Хаягдалын гулдан хаалга хүртэл явав.


Намайг хаашаа явж, юу хийснийг минь түшмэд мэдээгүй бөгөөд би иудейчүүдэд ч, тахилчдад ч, язгууртнуудад ч, түшмэдэд ч, ажил хийсэн бусад хүмүүст ч юу ч хэлээгүй юм.


Мизпагийн дүүргийн захирагч, Кол-хозегийн хүү Шаллум Оргилуурын гулдан хаалгыг засварлав. Тэр үүнийг сэргээн барьж, бүрээд, самбар, түгжээ, хөндлүүдийг нь суулгаж мөн хааны цэцэрлэг дэх Шелагийн цөөрмийн хэрмийг Давидын хотоос уруудах шат хүртэл засварлав.


Бид хэдийгээр боол ч, биднийг боолчлолд байсан ч Бурхан маань биднийг орхилгүй, харин ч Персийн хаадын өмнө бидэнд энэрэл хайраа үзүүлэн биднийг дахин сэргээж, бидний Бурханы өргөөг босгон түүний нурангийг сэргээн бидэнд Иуда болон Иерусалимын хамгаалах даланг өгчээ.


Та биднийг улс үндэстнүүдийн дунд ёгт үг, Харь овгуудын дунд толгой сэгсрэлт болгосон.


Ингээд үндэстнүүд ЭЗЭНий нэрээс, Дэлхийн бүх хаад алдраас тань эмээнэ.


Хана хэрмээ барих өдөр болно. Тэр өдөр хил хязгаар чинь өргөсөх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite