Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 2:1 - Ариун Библи 2013

1 Артаксеркс хааны хорьдугаар оны Нисан сард түүний өмнө дарс байлаа. Би дарсыг авч хаанд барив. Би урьд нь түүний өмнө гунигтай байсан удаагүй

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Артаксеркс хааны хорьдугаар оны Нисан сард түүний өмнө дарс байсан бөгөөд би дарсыг авч хаанд барив. Би урьд нь түүний өмнө гунигтай байсангүй.

Gade chapit la Kopi




Нехемиа 2:1
9 Referans Kwoze  

Эдгээр явдлын дараа, Персийн хаан Артаксерксийн хаанчлалын үед Езра гарч ирэв. Езра нь Сераиагийн хүү, Сераиа нь Азариагийн хүү, Азариа нь Хилкиагийн хүү,


Эзэн минь ээ! Таны сонор зарцынхаа залбиралд болон нэрийг тань эмээн хүндлэхийг хүсэгч зарц нарынхаа залбиралд соргог байж, зарцдаа зориулан энэ өдрийг амжилттай болгон, энэ хүний өмнө нигүүлслийг олуулаач гэв. Тэгэхэд би хааны сөнч байв.


Хакалиагийн хүү Нехемиагийн үгс оршвой. Хорьдугаар оны Хислев сард намайг Суса цайзад байх үед


Ахашверош хааны арван хоёрдугаар оны Нисан сар буюу нэгдүгээр сард Хаманы өмнө өдөр өдрийн, сар сарын пур хэмээх шавгыг орхин, Адар буюу арван хоёрдугаар сарыг шодов.


Израилийн хөвгүүдийн зарим нь, тахилч нарын зарим нь, левичүүд, дуучид, дааман хаалганы сахиулууд, сүмийн үйлчлэгчид Артаксеркс хааны долдугаар онд Иерусалим уруу явцгаав.


Тэгээд тэр ахлах сөнчийг сөнчийнх нь албанд дахин оруулав. Тэрээр Фараоны гарт аягыг нь барьж өгчээ.


Тэгээд миний гар дээр Фараоны аяга байх ба би усан үзэм авч, Фараоны аяганд шүүсийг нь шахаж хийгээд, тэр аягаа Фараоны гарт өгч байлаа гэв.


Иерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас эхлээд Жонон Мессиа ирэх хүртэл долоон долоо хоног болон жаран хоёр долоо хоног байх болно гэдгийг чи мэдэж ухаар. Зовлонгийн цагт ч гэсэн Иерусалим хэрэм, далантайгаа сэргээн босгогдоно.


Артаксерксийн өдрүүдэд Бишлам, Митредат, Табеел болон түүний бусад хамтрагчид Персийн Артаксеркс хаанд захидал бичсэн бөгөөд уг захидлын эх бичиг арам хэлээр бичигдэж арамаас орчуулагдсан болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite