Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 13:5 - Ариун Библи 2013

5 урьд нь левичүүд, дуучид, хаалгачид, болон тахилчдад өргөсөн хандив, идээн өргөлүүд, гүгэл, сав суулгууд ба ургацын аравны нэг, дарс ба тосыг хадгалж байсан том өрөөг түүнд бэлтгэж өгчээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 урд нь левичүүд, дуучид, хаалгачид, болон тахилч нарт өргөсөн хандив, идээн өргөлүүд, гүгэл, сав суулгууд ба ургацын аравны нэг, дарс ба тосыг хадгалж байсан том өрөөг түүнд бэлтгэж өгчээ.

Gade chapit la Kopi




Нехемиа 13:5
9 Referans Kwoze  

Тахилчид ба левичүүдэд хуулиар өгөгдөх хувь ногдлуудыг хотуудын тариан талбайнуудаас тэнд цуглуулахын тулд тэр өдөр агуулах өрөөнүүд, хандивууд, анхны үр жимс, аравны нэгийг хариуцах хүмүүсийг мөн томилов. Тэнд үйлчилж буй тахилчид ба левичүүдэд иудачууд талархав.


Левичүүд аравны нэгийг хүлээж авах үед Аароны хүү болох тахилч нь левичүүдтэй хамт байх ба левичүүд аравны нэгийнхээ аравны нэгийг Бурханы өргөөнд, агуулахын өрөөнүүдэд аваачих ёстой.


Тэр мөнгийг тэд зассан чулуу ба залган сэлбэхэд ашиглах гуалин худалдаж авахад мөн Иудагийн хаадын сүйрүүлж орхисон барилгуудад дүнз хийхэд зориулж мужаан, барилгачдад эргүүлэн өгчээ.


Бид мөн зуурсан гурилынхаа дээжийг, өөрсдийн хандивыг, мод бүрийн үр жимсийг, шинэ дарс ба тосыг Бурханы өргөөний өрөөнүүдэд тахилчдад хүргэж өгөх ба левичүүдэд газрынхаа аравны нэгийг өгнө. Учир нь левичүүд бүх тосгоноос аравны нэгийг авах хүмүүс юм.


Тэгээд би Иерусалимд ирээд, Бурханы өргөөний хашаанд Тобиад өрөө бэлтгэж өгсөн муу үйлийг Елиашиб үйлдсэн тухай сонсов.


Үүд бүхий танхим нь дааман хаалган дахь хажуугийн баганануудын дэргэд байв. Тэнд тэд шатаалт тахилыг угаадаг.


Тэгээд Хезекиа тэдэнд ЭЗЭНий өргөөн дотор өрөөнүүд бэлтгэхийг тушаасанд, тэд бэлтгэв.


мөн хуульд бичигдсэн шиг Бурханы маань өргөөнд үйлчилж буй тахилчид зориулан, хуульд бичигдсэн шиг хөвгүүдийнхээ ууганыг, малын ууганыг, бод малын болон бог малын анхны төлийг Бурханы өргөөнд аваачихыг үүрэг болгон авч байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite