Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 13:2 - Ариун Библи 2013

2 Учир нь тэд Израилийн хөвгүүдийг талх устай угтсангүй, харин ч тэднийг хараалгахаар Балаамыг тэдний эсрэг хөлсөлжээ. Харин Бидний Бурхан хараалыг нь ерөөл болгосон юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Учир нь тэд Израилийн хөвгүүдийг талх устайгаар угтсангүй, харин ч Балаамыг тэдний эсрэг тэднийг хараалгахаар хөлсөлжээ. Харин бидний Бурхан хараалыг нь ерөөл болгосон юм.

Gade chapit la Kopi




Нехемиа 13:2
12 Referans Kwoze  

Гэсэн хэдий ч ЭЗЭН Бурхан чинь чамайг хайрладаг учир ЭЗЭН Бурхан чинь Балаамыг сонсохыг хүссэнгүй, харин хараалыг чиний төлөө ерөөл болгон эргүүлсэн.


Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ.


Моабын хаан Балак юу зөвлөж, Беорын хүү Балаам юу хариулж байсныг, ЭЗЭН хамгаалдгийг та нарт мэдүүлэхээр Шиттимээс Гилгалд юу болсныг санаач, ард түмэн минь.”


Тэд харааг, харин Та ерөөгөөч! Босохдоо тэднийг ичгүүрт оруулж, Боолыгоо харин баярлуулаач!


Балаам зүйр зөнгөө хэлж —Балак аа, босоод сонсогтун. Зиппорын хүү, над уруу чих тавигтун!


Тэд шулуун замыг орхин, зүй бусын хөлсийг хайрлагч Беорын хүү Балаамын замыг даган төөрөлджээ.


Аммончууд, моабчууд ЭЗЭНий чуулганд орох ёсгүй. Тэдний арав дахь үеийнхэн хүртэл ЭЗЭНий чуулганд орох ёсгүй.


Учир нь чамайг Египетээс гарахад замд чинь тэд талх ус барин та нарыг угтаагүй агаад чамайг хараалгахын тулд Месопотами дахь петор хүн Беорын хүү Балаамыг чиний эсрэг хөлсөлсөн болой.


Swiv nou:

Piblisite


Piblisite