Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 12:44 - Ариун Библи 2013

44 Тахилчид ба левичүүдэд хуулиар өгөгдөх хувь ногдлуудыг хотуудын тариан талбайнуудаас тэнд цуглуулахын тулд тэр өдөр агуулах өрөөнүүд, хандивууд, анхны үр жимс, аравны нэгийг хариуцах хүмүүсийг мөн томилов. Тэнд үйлчилж буй тахилчид ба левичүүдэд иудачууд талархав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

44 Тэр өдөр агуулах өрөөнүүд, хандивууд, анхны үр жимс, аравны нэгийг хариуцах тахилч нар ба левичүүдэд хуулиар өгөгдөх хувь ногдлуудыг хотуудын тариан талбайнуудаас тэнд цуглуулах хүмүүсийг мөн томилов. Юу гэвэл иудачууд нь үйлчилж буй тахилч нар ба левичүүдэд баярлав.

Gade chapit la Kopi




Нехемиа 12:44
17 Referans Kwoze  

үйлчлэл нь үйлчлэлээр, сургагч нь сургаалаар,


Харин ЭЗЭНд найдагчид хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Гүйлээ ч үл туйлдана Алхлаа эс цуцна.


Дааман хаалганы минь дэргэд өдөр бүр харуулдан Үүдний минь хатавчинд хүлээж, намайг сонсдог хүн ерөөлтэй еэ.


Тэдний үүрэг нь ЭЗЭНий өргөөний үйлчлэлд, хашаа, өрөөнүүд болон бүх ариун зүйлийг цэвэрлэхэд буюу Бурханы өргөөний үйлчлэлийн аливаа ажилд Аароны хөвгүүдэд туслах болон


Бурханы өргөөний эрдэнэсийн сан ба өрөөнүүдийг хариуцсан итгэмжит үйлчлэлд дөрвөн ахлах хаалгач байсан бөгөөд тэд левичүүд байв.


Чи Аарон ба түүний хөвгүүдийг томилж, тахилчийн албыг сахиул. Харин ойртож очсон гаднын хүнийг алах ёстой гэж айлдав.


Тэдний хоол хүнсний хувь нь адил байх бөгөөд эцгээс өвлөснөө худалдаж олсон нь ч түүнийх болой.


Левичүүдээс Бурханы өргөөний эрдэнэс ба ариун өргөлийн эрдэнэсийг Ахиа хариуцаж байв.


мөн хуульд бичигдсэн шиг Бурханы маань өргөөнд үйлчилж буй тахилчид зориулан, хуульд бичигдсэн шиг хөвгүүдийнхээ ууганыг, малын ууганыг, бод малын болон бог малын анхны төлийг Бурханы өргөөнд аваачихыг үүрэг болгон авч байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite