Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 12:30 - Ариун Библи 2013

30 Тахилчид ба левичүүд өөрсдийгөө ариусгав. Тэд мөн ард түмнийг бас гулдан хаалгануудыг болон хэрмийг ариусгав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

30 Тахилч нар ба левичүүд өөрсдийгөө ариусгав. Тэд мөн ард түмнийг, дааман хаалгуудыг болон хэрмийг ариусгав.

Gade chapit la Kopi




Нехемиа 12:30
14 Referans Kwoze  

Тэдний ээлжит найрын өдрүүд өндөрлөхөд Иов өглөө эртлэн босож, тэднийг дуудаж авчруулан ариусгаад, хүүхэд бүрийнхээ тоогоор шатаалт тахил өргөдөг байлаа. Учир нь Иов —Миний хөвгүүд нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэдэг байж. Үүнийгээ Иов үргэлж үйлддэг байв.


Ийнхүү цөллөгөөс буцаж ирсэн Израилийн хөвгүүд ба Израилийн Бурхан, ЭЗЭНийг хайхын тулд тэдэнтэй нийлэхээр тэр газрын үндэстнүүдийн бузраас өөрсдийгөө тусгаарласан бүх хүн зоог барилаа.


Тэгээд тэдэнд —Левичүүд ээ, сонсогтун. Одоо өөрсдийгөө болон эцэг өвгөдийнхөө Бурхан, ЭЗЭНий өргөөг ариусгаж, бузар зүйлсийг ариун газраас гаргагтун.


Бас ЭЗЭН, Мосед —Ард түмэн дээр очиж, тэднийг өнөөдөр, маргааш ариун байлга. Хувцсыг нь угаалган


Энэхүү шалтгааны учир тэр хүн нүглийн тахилыг хүмүүсийн ба түүнчлэн өөрийнхөө төлөө өргөх ёстой ажээ.


Учир нь хүмүүсийн өмнөөс Бурханы юмсад харилцахаар хүмүүсийн дундаас сонгогдсон тэргүүн тахилч бүр бэлэг болоод тахилыг нүглээс болж өргөхийн төлөө Бурханд томилогддог.


Ийнхүү би тэднийг харийн алив бүхнээс ариусгаж, тахилчид ба левичүүдийг өөр өөрийнх нь үүрэгт ажилд томилов.


Мөн өөрсдийгөө ариусган, Амралтын өдрийг ариусгахын тулд хаалга сахихаар ирэхийг би левичүүдэд тушаав. Үүний төлөө мөн надад сайныг санаач! Бурхан минь, хайр энэрлийнхээ аугаа дотор намайг өршөөгөөч!


Харин тахилч нар хэт цөөдөж, бүх шатаалт тахилын арьсыг өвчиж чадахгүй байлаа. Тиймээс ажил бүрэн дуустал мөн бусад тахилч нар өөрсдийгөө ариусгаж дуустал тэдний ах дүүс болох левичүүд тэдэнд тусалцгаав. Учир нь левичүүд өөрсдийгөө ариусгахдаа тахилч нарыг бодвол илүү мэрийлттэй хандсан байв.


Мосе ард түмэнд —Гурав дахь өдөрт бэлтгэцгээ. Эмэгтэй хүнд бүү ойрт гэв.


Иаков гэрийнхэн болон хамт байгаа бүх хүмүүстээ —Та нар өөрсдөдөө байгаа харийн бурхдаа хаяж, биесээ цэвэрлэн, хувцсаа сольцгоо!


Мөн Бет-гилгалаас, Геба ба Азмавет дахь талбайнуудаас нь цуглуулав. Учир нь дуучид Иерусалимын эргэн тойронд өөрсдөдөө тосгод байгуулжээ.


Ингээд Израилийн Бурхан ЭЗЭНий авдрыг авчрахын тулд тахилч болон левичүүд өөрсдийгөө ариусгав.


Swiv nou:

Piblisite


Piblisite