Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 12:29 - Ариун Библи 2013

29 Мөн Бет-гилгалаас, Геба ба Азмавет дахь талбайнуудаас нь цуглуулав. Учир нь дуучид Иерусалимын эргэн тойронд өөрсдөдөө тосгод байгуулжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

29 Мөн Бет-гилгалаас, Геба ба Азмавет дахь талбайнуудаас нь цуглуулав. Учир нь дуучид Иерусалимын эргэн тойронд өөрсдөдөө тосгод байгуулжээ.

Gade chapit la Kopi




Нехемиа 12:29
12 Referans Kwoze  

Бениамины хөвгүүд мөн Гебагаас урагш, Михмаш болон Аиад, Бетел болон түүний гацаануудад амьдрав.


Азмаветын хөвгүүд дөчин хоёр,


мөн Бениамины овгоос Гебаг бэлчээртэй нь, Алеметыг бэлчээртэй нь, Анатотыг бэлчээртэй нь өгөв. Тэдний өрхүүдэд ногдсон хотууд нь бүгд арван гурав байв.


Бениамин овгоос Гибеон хотыг бэлчээртэй нь, Гебаг бэлчээртэй нь,


Тэгээд Иошуа бүх Израилийн хамтаар Гилгал дахь хуарандаа буцлаа.


Дараа нь ЭЗЭН, Иошуад —Өнөөдөр Би та нараас Египетийн занал зүхлийг зайлууллаа гэв. Тийнхүү энэ газар өнөөг хүртэл Гилгал гэж нэрлэгддэг юм.


Тэр хоёр уул Иорданы нөгөө талд, наран шингэх зүгт чиглэсэн замд, Гилгалын харалдаа, Морегийн царс модны дэргэд, Арабад оршин суудаг канаанчуудын нутагт байдаг бус уу?


Дуучдын хөвгүүдийг Иерусалимын орчмын дүүргээс болон Нетофатчуудын тосгодоос цуглуулав.


Тахилчид ба левичүүд өөрсдийгөө ариусгав. Тэд мөн ард түмнийг бас гулдан хаалгануудыг болон хэрмийг ариусгав.


Мөн левичүүдийн хувь өөрсдөд нь өгөгдөөгүйгээс болж тэнд үйлчилдэг левичүүд ба дуучид өөр өөрсдийн тариан талбай уруу явцгаасныг би олж мэдэв.


Бет-азмаветын эрчүүд дөчин хоёр,


Рама ба Гебагийн эрчүүд зургаан зуун хорин нэг,


Swiv nou:

Piblisite


Piblisite