Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 11:3 - Ариун Библи 2013

3 Эдгээр нь Иерусалимд амьдарч байсан, аймгуудын тэргүүнүүд юм. Харин Иудагийн хотуудад израильчууд, тахилчид, левичүүд, сүмийн үйлчлэгчид ба Соломоны зарц нарын үр удмынхан өөрсдийн хотуудад хүн бүр өмчлөн авсандаа амьдарч байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Эдгээр нь Иерусалимд амьдарч байсан, мужуудын тэргүүнүүд юм. Харин Иудагийн хотуудад израильчууд, тахилч нар, левичүүд, сүмийн үйлчлэгчид болон Соломоны зарц нарын үр удмынхан өөрсдийн хотууддаа хүн бүр өөрийн өмчөөр амьдарч байв.

Gade chapit la Kopi




Нехемиа 11:3
14 Referans Kwoze  

Тэгээд тахилч нар левичүүд мөн хаалгачид, дуучид, зарим ардууд, сүмийн үйлчлэгч нар ба бүх Израиль ч бас өөр өөрсдийн хотуудад амьдарцгаав. Тэгээд долдугаар сар болоход Израилийн хөвгүүд өөрсдийн хотууддаа сууж байлаа.


Сүмийн үйлчлэгчид нь Зихагийн хөвгүүд, Хасуфагийн хөвгүүд, Таббаотын хөвгүүд,


Эдгээр нь Вавилон уруу Вавилоны хаан Небухаднезарын олзлон авч одсон цөлөгдөгсдөөс буцаж ирсэн уг аймгийн хүмүүс юм. Тэд Иерусалим, Иуда уруу, өөр өөрийн хотод буцаж ирсэн билээ.


Израилийн бусад нь тахилчид ба левичүүдээс Иудагийн бүх хотуудад, хүн бүр өөрийн өв дээр амьдарч байв.


Эдгээр нь Вавилоны хаан Небухаднезарын авч явсан цөллөгийн олзлогдогсдоос ирсэн аймгийн хүмүүс юм. Тэд Иерусалим, Иуда уруу, өөр өөрийн хотод буцаж ирсэн билээ.


Тэгээд тахилч нар болон левичүүд, мөн Иерусалим болон ойр орчимд нь амьдардаг зарим ардууд, дуучид, хаалгачид болон сүмийн үйлчлэгчид өөр өөрсдийн хотдоо мөн бүх Израиль ч бас өөрсдийн хотуудад амьдарцгаав.


Иудагийн хөвгүүдийн зарим нь болон Бениамины зарим хөвгүүд Иерусалимд амьдарч байв. Иудагийнхнаас Перезийн ураг удам болох Махалалелын тач, Шефатиагийн дөч, Амариагийн гуч, Зехариагийн ач, Уззиагийн хүү Атаиа,


Тэд Зеруббабел, Иешуа, Нехемиа, Азариа, Раамиа, Нахамани, Мордехаи, Билшан, Мисперет, Бигваи, Нехум, Баана нартай хамт ирсэн юм. Израилийн ард түмний эрчүүдийн тоо гэвэл


Тахилч нар нь Иешуагийн гэрийн Иедаиагийн хөвгүүд есөн зуун далан гурав,


Левичүүд нь Ходевагийн хөвгүүдээс, Иешуа ба Кадмиелын хөвгүүд далан дөрөв байв.


Сүмийн үйлчлэгчид нь Зихагийн хөвгүүд, Хасуфагийн хөвгүүд, Таббаотын хөвгүүд,


Swiv nou:

Piblisite


Piblisite