Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 11:17 - Ариун Библи 2013

17 мөн талархлын мөргөлийг эхлүүлэх удирдагч байсан Асафын гуч, Забдийн ач, Микагийн хүү Маттаниа мөн ах дүүсийнхээ дунд хоёр дахь нь болох Бакбукиа мөн Иедутуны гуч, Галалын ач, Шаммуагийн хүү Абда байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 мөн талархлын мөргөлийг эхлүүлэх удирдагч байсан Асафын хүү, Забдийн хүү, Микагийн хүү Маттаниа, мөн ах дүүсийнхээ дунд хоёр дахь нь болох Бакбукиа, мөн Иедутуны хүү, Галалын хүү, Шаммуагийн хүү Абда.

Gade chapit la Kopi




Нехемиа 11:17
15 Referans Kwoze  

Бас Бакбаккар, Хереш, Галал, Маттаниа нар байсан бөгөөд Маттаниа бол Микагийн хүү, Зихрийн ач, Асафын гуч болой.


Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл.


Тэгээд би Иудагийн удирдагчдыг хэрмийн оройд гаргаад, найрал дууны хоёр том хэсгийг томилсон. Нэгдүгээрх нь хэрмийн оройд баруун тийш Хаягдалын гулдан хаалганы зүг явав.


Маттаниа ба Бакбукиа, Обадиа, Мешуллам, Талмон, Аккуб нар гулдан хаалгануудын агуулахуудыг манах хаалгачид байв.


Заккур, Шеребиа, Шебаниа,


Тэдний хамт Хеман, Иедутун болон ЭЗЭНий энэрэл хайр үүрдийнх учир Түүнд талархал өргөж байхаар нэрс нь тогтоогдож, сонгогдсон бусад хүмүүсийг үлдээв.


Тэрээр левичүүдийн заримыг ЭЗЭНий авдрын өмнө үйлчлүүлэхээр буюу магтан дуулж, талархаж, Израилийн Бурхан ЭЗЭНийг магтаж байхаар томилов.


Мефибошетод Миха нэрт балчир хөвгүүн байв. Зибагийн гэрт амьдардаг бүгд Мефибошетын зарц нар болов.


Бурханы өргөөний гаднах ажлыг хариуцсан левичүүдийн удирдагчдаас Шаббетаи ба Иозабад,


Ариун хот дахь бүх левичүүд нь хоёр зуун наян дөрөв байв.


Левичүүдийн удирдагчид нь Хашабиа, Шеребиа, Кадмиелын хөвгүүн Иешуа нар тэдний харалдаа ах дүүстэйгээ хамт Бурханы хүн Давидын зааварласан ёсоор бүлэг бүлгээрээ харилцан магтаал, талархал өргөхөөр тавигдав.


Учир нь эрт үед Давид болон Асафын өдрүүдэд магтаалын дуунууд, Бурханд өргөх талархлын магтуунуудын удирдагчид байдаг байсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite