Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 10:32 - Ариун Библи 2013

32 Мөн Бурханыхаа өргөөний үйлчлэлд зориулан жил бүр шекелийн гуравны нэгийг хандивлаж байх үүргийг өөрсдөдөө бид хүлээж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

32 Бид мөн өөрсдийн Бурханы өргөөний үйлчлэлд зориулан жил бүр шекелийн гуравны нэгийг хандивлаж байх үүргийг өөрсдөдөө хүлээж байна.

Gade chapit la Kopi




Нехемиа 10:32
12 Referans Kwoze  

багана болгон босгосон энэ чулуу минь Бурханы өргөө болох болно. Таны надад өгөх бүхний аравны нэгийг би Танд өргөнө гэлээ.


Хэрэв бэлэн байдалтай байвал, байхгүй зүйлийн дагуу бус байгаа зүйлийнхээ дагуу энэ нь тааламжтай.


ЭЗЭНээ эдээрээ болоод Бүтээгдэхүүнийхээ дээжээр алдаршуул


Харин долоо дахь жилд газрыг хагалалгүй амраа. Чиний ард түмний ядуус хооллог. Тэдний үлдээснийг нь хээрийн амьтад идэг. Усан үзмийн болон чидун модны цэцэрлэгтээ ч ийнхүү үйлд.


ЭЗЭНий өргөөг засварлахад зориулан тэд дайны олз болон дээрмийн зүйлсээс ариусган өргөжээ.


Харин би миний ах дүү нар болон үйлчлэгч нар минь ч бас тэдэнд мөнгө ба үр тариаг зээлүүлж байна. Бүгдээрээ энэ өрөө нэхэхээс тэднийг чөлөөлцгөөе.


Та тэдэнд ариун Амралтын өдрөө мэдүүлж, Зарц Мосегоороо дамжуулан Тушаалууд, дүрэм ба хуулийг тэдэнд өгсөн.


Тэр өдрүүдэд Иудад Амралтын өдрөөр зарим хүмүүс усан үзмийн шахуурга гишгэж, ууттай үр тариа авчран, илжгэндээ дарс, усан үзэм, инжир болон бүх төрлийн ачаа ачаалан, тэднийг Амралтын өдрөөр Иерусалимд авчирч зарж байсныг би үзэв. Тэр үед би тэдэнд хүнс зарж байгааг нь анхааруулав.


Танай эцгүүд энэ мэтийг үйлдсэнээр Бурхан маань бидэн дээр болон энэ хотын дээр энэ бүх гай гамшгийг авчирсан биш үү? Гэсэн ч та нар Амралтын өдрийг эс ариусгаснаар Израиль дээрх Түүний уур хилэнг нэмэгдүүлж байгаа бус уу? гэв.


Тэгэхэд би тэдэнд анхааруулж —Та нар яагаад хэрмийн дэргэд шөнийг өнгөрүүлнэ вэ? Хэрэв та нар дахиад ингэвэл, би та нарын эсрэг хүч хэрэглэнэ гэв. Тэр цагаас хойш тэд Амралтын өдөр ирсэнгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite