Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нехемиа 1:11 - Ариун Библи 2013

11 Эзэн минь ээ! Таны сонор зарцынхаа залбиралд болон нэрийг тань эмээн хүндлэхийг хүсэгч зарц нарынхаа залбиралд соргог байж, зарцдаа зориулан энэ өдрийг амжилттай болгон, энэ хүний өмнө нигүүлслийг олуулаач гэв. Тэгэхэд би хааны сөнч байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Эзэн минь, би Танаас гуйж байна. Таны чих зарцынхаа залбиралд сонор байг. Таны нэрийг хүндлэн бишрэгч зарц нарынхаа залбиралд Таны чих сонор байж, Өөрийн зарцдаа энэ өдрийг амжилттай болгон хайрлаж, энэ хүний өмнө түүнд нигүүлслийг соёрхооч гэв. Тэгэхэд би хааны сөнч байв.

Gade chapit la Kopi




Нехемиа 1:11
27 Referans Kwoze  

Сонор тань соргог, мэлмий тань нээлттэй байж, зарц нар тань болох Израилийн хөвгүүдийн өмнөөс, Таны өмнө өдөр шөнөгүй залбирч байгаа зарцынхаа залбирлыг сонсооч. Танд, би болон миний эцгийн гэр тэрсэлсэн. Таны эсрэг тэрсэлсэн өөрсдийн нүглийг болон Израилийн хөвгүүдийн гэм нүглийг улайж байна.


Мөн сүмийн дэргэдэх цайзын дааман хаалгануудад дам нуруу хийх болон хотын хэрэмд зориулан, миний очих байшинд зориулан дүнз моддыг надад өгүүлэхийн тулд, хааны ойг сахигч Асафт захидал өгнө үү гэлээ. Тэгэхэд хаан тэдгээрийг надад соёрхов. Учир нь Бурханы минь ивээлт мутар миний дээр байв.


Артаксеркс хааны хорьдугаар оны Нисан сард түүний өмнө дарс байлаа. Би дарсыг авч хаанд барив. Би урьд нь түүний өмнө гунигтай байсан удаагүй


Бидний төлөө залбирагтун. Бид аливаа зүйлд хүндлүүштэй явахыг хүсэн, сайн мөс чанартай гэдэгтээ бат итгэдэг.


Хааны зүрх ЭЗЭНий мутарт усны урсгал Хаа таалсан зүгтээ Тэр түүнийг чиглүүлэх.


Эзэн, дуу хоолойг минь сонсооч! Миний гуйлтын дуунд Чихээ зөөлөн байлгаач!


Езра нь Вавилоноос ирсэн ба Израилийн Бурхан ЭЗЭНий өгсөн Мосегийн хуульд мэргэшсэн гүүш байв. ЭЗЭН Бурханых нь мутар түүний дээр байсан учир хаан түүний хүссэн бүхнийг түүнд соёрхжээ.


Аяа ЭЗЭН, залбирлыг минь сонор тавин чагнаач! Миний гуйлтын дуунд анхаарал тавиач!


Иеремиагийн амаар дамжуулсан ЭЗЭНий үг биелэгдэхийн тулд Персийн хаан Корешийн анхдугаар онд Персийн хаан Корешийн сүнсийг ЭЗЭН хөдөлгөв. Тэрээр өөрийн хаанчлал даяар тунхаг илгээсэн бөгөөд бичгээр гаргасан зарлигтаа тунхаглахдаа


Тэгээд тэр ахлах сөнчийг сөнчийнх нь албанд дахин оруулав. Тэрээр Фараоны гарт аягыг нь барьж өгчээ.


Харин ахлах сөнч Иосефыг эргэж саналгүй түүнийг мартав.


Ахлах сөнч, Фараонд —Өнөөдөр би гэм нүглээ саналаа.


Миний ах Есавын гараас намайг авраач гэж гуйн залбирч байна. Учир нь тэр хүрч ирээд, намайг болон эхнэр хүүхдүүдийг минь дайрна гэхээс би айж байна.


Учир нь тэд мэдлэг юугий минь үзэн ядсан, ЭЗЭНээс эмээхүйг эс сонгосон,


Төгс Хүчит Бурхан тэр хүний өмнө та нарт нигүүлсэл хайрлаж, тэр та нарт нөгөө ахыг чинь Бениаминтай хамт буцааж явуулах болтугай! За, би хүүхдүүдээ алдах ёстой юм бол алдаг! гэв.


Тэр хүн —Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй харин Израиль гэж нэрлэх болно. Учир нь чи Бурхантай бас хүмүүстэй тэмцэлдэж илүүрхлээ гэв.


Фараон өөрийнхөө хоёр албат ахлах сөнч, ахлах талхчин хоёрт уурлаж,


Би өнөөдөр худаг дээр ирээд “Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Хэрэв Та соёрхвол аян замыг минь амжилттай болгож өгнө үү!


Түүнээс хойно Египетийн хааны сөнч, талхчин хоёр өөрсдийн эзэн Египетийн хаанд нүгэл үйлджээ.


Өө, Бурхан минь, энэ газар дахь залбиралд мэлмий тань тунгалаг, сонор тань соргог болтугай.


Бурхан, Та тангаргуудыг минь сонссон билээ. Нэрээс тань эмээгчдийн өвийг Та надад өгсөн.


Бас олзлон авагч бүхнийх нь өмнө Тэрээр тэдэнд энэрлийг соёрхсон.


Тэр та нарт өршөөл үзүүлж, та нарыг хөрсөнд чинь сэргээхийн тулд Би та нарт өршөөл үзүүлнэ.


Харин ЭЗЭНээс эмээдэг хүмүүс бие биентэйгээ ярихад ЭЗЭН анхаарал тавин сонсдог. ЭЗЭНээс эмээдэг болон Түүний нэрийг болгоодог хүмүүсийн төлөө дурсгалын ном Түүний өмнө бичигдсэн билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite