Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нахум 3:5 - Ариун Библи 2013

5 “Харагтун, Би чиний эсрэг байна” гэж Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. “Би чиний банзлуудыг нүүрэнд чинь хүртэл сөхөж, Чиний нүцгэнийг үндэстнүүдэд, Чиний ичгүүрийг хаанчлалуудад үзүүлнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 “Харагтун, Би чиний эсрэг байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. “Би чиний банзлуудыг нүүрэнд чинь хүртэл сөхөж, чиний нүцгэн байдлыг үндэстнүүдэд, чиний ичгүүрийг хаанчлалуудад үзүүлэх болно.

Gade chapit la Kopi




Нахум 3:5
12 Referans Kwoze  

Иймээс, ичгүүрийг чинь харагдуулахын тулд Би Өөрөө ч бас хормойг чинь нүүрэн дээгүүр чинь сөхсөн.


“Харагтун, Би чиний эсрэг байна” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. “Би утаан дунд тэрэгнүүдийг чинь шатааж, чиний залуу арслангуудыг илд залгина. Би чиний олзыг газраас тасалж, чиний элч нарын дуу цаашид сонсогдохгүй.”


Тэд чамтай үзэн ядалтаар харьцаж, бүх эзэмшлийг чинь булаан авч, чамайг шалдан нүцгэн орхино. Чиний янхандлын нүцгэн бие, булай явдал ба янхандал чинь ч бас дэлгэгдэнэ.


Хэрвээ чи зүрхэндээ “Энэ зүйлс яагаад надад тохиолдов?” гэж хэлбэл Хилэнц чинь маш их болсноос банзал чинь сөхөгдөв, Өсгий чинь ил гарав.


Чи хүндэтгэлийн оронд доромжлолоор дүүрэх болно. Одоо чи өөрөө уун, нүцгэн биеэ дэлгэгтүн. ЭЗЭНий баруун мутарт буй аяга чам дээр ирж, Асар их гутамшиг алдрын чинь дээр буух болно.


харагтун, Би одоо чиний таашаал авсан бүх амрагийг чинь, бүр чиний хайрлаж байсан, чиний үзэн ядаж байсан бүгдийг цуглуулна. Тиймээс Би тэднийг чиний эсрэг зүг бүрээс цуглуулж, тэдэнд нүцгэн биеийг чинь бүхэлд нь харуулахын тулд нүцгэнийг чинь тэдэнд дэлгэх болно.


Шафирын оршин суугч аа, Шившигтэйгээр шалдан явж өнгөр. Заананы оршин суугч гарч ирэхгүй байна. Бет-езел гашуудаж, Чамаас хамгаалалтыг чинь авах болно.


Тэд чамтай хилэгнэн харьцахын тулд Би хардалтаа чиний эсрэг тавих болно. Тэд хамар, чихийг чинь огтолно. Үлдэгсэд чинь илдэнд унана. Тэд хөвгүүд, охидыг чинь авч, үлдэгсэд чинь галд шатаагдах болно.


“Сагсуу онгироо нэгэн ээ, үзэгтүн, Би чиний эсрэг байна” гэж Түг түмдийн БУРХАН Эзэн тунхаглаж байна. “Учир нь Надаар шийтгүүлэх цаг, өдөр чинь ирэв.


Израилийн газарт “ЭЗЭН айлдахдаа «Харагтун, Би та нарын эсрэг байна. Би илдээ хуйнаас нь сугалж, дотроос чинь зөвт ба буруутын аль алийг тасална.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Тир ээ. Би чиний эсрэг байна. Тэнгис нь давалгаагаа туун авчирдаг шиг Би олон улсыг чиний эсрэг авчрах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite