Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нахум 3:10 - Ариун Библи 2013

10 Гэсэн ч тэр цөлөгдөж, олзлогдон явсан. Гудамж бүрийн эхэнд балчир хүүхдүүдийг нь хэмхэртэл чулуудсан. Тэд хүндэтгэлтэй хүмүүсийнх нь төлөө шавга татаж, Бүх агуу хүмүүсийг нь дөнгөлсөн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Гэсэн ч тэр цөлөгдөж, олзлогдон явсан. Мөн гудамж бүрийн эхэнд түүний балчир хүүхдүүдийг хэмхэртэл чулуудсан. Тэд хүндэтгэлтэй хүмүүсийнх нь төлөө шавга татаж, бүх агуу хүмүүсийг нь дөнгөлсөн.

Gade chapit la Kopi




Нахум 3:10
17 Referans Kwoze  

Ассирийн хаан Египетийг ичээхийн тулд Египетийн олзлогдогсод мөн Кушийн цөлөгдөгсөд болох хөгшин, залуу хүмүүсийн өгзгийг нь ил гарган шалдан, хөл нүцгэн хөөж явуулна.


Тэр өдөр чи холхон зогсож, Тэр өдөр гаднынхан түүний баялгийг авч одсон. Гулдан хаалгаар нь гаднынхан орж ирэн Иерусалимын төлөө шавга хаях тэр өдөр Чи ч гэсэн тэдний нэг мэт байсан.


Тэд бас ард түмний минь төлөө шавга орхиж, хөвгүүнийг янханд төлбөр болгон өгч, охиныг дарсныхаа төлөө худалдаж, согтуурав.


Самари, Бурханыхаа эсрэг тэрсэлсэн учир ялаа үүрнэ. Тэд илдэнд унаж, балчир хүүхдүүд нь хэмх шидүүлж, Жирэмсэн эмэгтэйчүүд нь сийчүүлэх болно.


Босогтун, шөнийн харуулуудын эхэнд Шөнөөр чангаар хашхир. Эзэний оршихуйн өмнө зүрхээ ус мэт асга. Өлссөнөөс болж гудамж бүрийн эхэнд үрэгдэж буй Балчир хүүхдүүдийнхээ амийн төлөө Түүнд гараа дээш өргө” гэнэ.


Нялхсыг ч нүдний нь өмнө хэмх чулуудан Орон байрыг нь тонож, Эхнэрүүдийг нь хүчирхийлнэ.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Аммоны хөвгүүдийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэд хил хязгаараа өргөжүүлэхийн тулд Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.


Алт хичнээн харлаж, цэвэр алт гундав! Алмаас эрдэнэ нь асгаран бутарч, Гудамны буланд хөглөрөв.


ЭЗЭНий өдөр ойрхон учир уйлагтун! Төгс Хүчит Нэгэнээс сүйрэл мэт ирж байна.


Сүйрэгч болох Вавилон охин оо, Бидэнд үйлдсэн ёсоор чинь Чамд хариулагч нь азтай яа!


Хазаел —Миний эзэн юунд уйлна вэ? гэж асуусанд Елиша —Учир нь Израилийн хөвгүүдэд чиний хийх бузар мууг би мэдэж байна. Тэдний бэхлэлтүүдийг чи галдаж, залуусыг нь илдээр хороон, нялхсыг нь няц дарж, жирэмсэн эмэгтэйчүүдийнх нь гэдсийг сийчих болно гэж хариулав.


Та нар өнчин хүмүүсийн төлөө ч шавга хаяж, Анд найзаа арилжих байсан.


Нялхсыг чинь булаагаад Хад уруу шидэгч нь азтай яа!


Хаадыг нь гинжээр, Ноёдыг нь төмөр дөнгөөр хүлэхийн тулд,


Би египетчүүдийг харгис эзний гарт өгнө. Догшин хаан тэднийг захирна” гэж Түг түмдийн БУРХАН Эзэн айлдаж байна.


Тэд чамайг гараараа тэврэхэд Чи хугарч, тэдний бүх гарыг урав. Тэд чамайг түшихэд Чи хугарч тэдний хамаг ууцыг нь ганхуулав»


Swiv nou:

Piblisite


Piblisite