Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нахум 2:9 - Ариун Библи 2013

9 Мөнгийг олзол, алтыг олзол. Төрөл бүрийн эрдэнийн зүйлсийн бялхалд Хэмжээ хязгаар гэж ер алга.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Мөнгийг олзол, алтыг олзол. Учир нь хүсүүштэй зүйлсийн төрөл бүрээс бүрдсэн баялаг эрдэнэст хэмжээ хязгаар ер алга.

Gade chapit la Kopi




Нахум 2:9
12 Referans Kwoze  

Тэгээд бурхдыг нь цутгамал шүтээнтэй нь, үнэт алт мөнгөн савнуудыг тэрээр Египет уруу олзлон аваачиж, хэдэн жилийн туршид умард зүгийн хааныг дайрахгүй.


Тэд баялгийг чинь дээрэмдэж, эд барааг олзолж, хэрмүүдийг чинь нураан тохилог байшингуудыг чинь эвдэж, чиний чулуу, дүнз, нурангийг усанд хаях болно.


Учир нь устгагч нь түүний эсрэг, Вавилоны эсрэг ирж байгаа бөгөөд Хүчит эрс нь олзлогдож, Тэдний нумууд хугалагдах болно. Учир нь ЭЗЭН бол нөхөн төлбөрийн Бурхан, Тэрээр бүрэн хариулна.


Уйлцгаа, хоньчид оо, та нар хашхир. Сүргийн эзэд ээ, та нар үнсэнд хөрвөө. Учир нь та нарт хядлага, бутралын өдрүүд нүүрлэсэн бөгөөд Та нар шилмэл сав шиг унана.


Төөлүүр хорхой шиг та нар олзоо цуглуулна. Царцаа дэвхрэх шиг, Хүмүүс түүн дээр овооролдоно.


Дараа жилийн эхэнд хаан Небухаднезар хүн илгээн, түүнийг Вавилон уруу ЭЗЭНий өргөөний үнэт хэрэглэлийн хамт авчирсан бөгөөд түүний авга болох Зедекиаг Иуда ба Иерусалимын хаан болгов.


Хөөрхий еэ, сүйтгэгдээгүй атлаа сүйтгэдэг, Дээрэмдүүлээгүй атлаа бусдыг дээрэмдэгчид ээ. Та нар бусдыг сүйтгэхээ болиход Өөрсдийг чинь сүйтгэнэ. Та нар бусдыг дээрэмдэхээ зогсооход Та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.


Ачаа бараа нь гэвэл алт, мөнгө, эрдэнийн чулуунууд, сувд, нарийн маалинга, нил ягаан даавуу, торго, час улаан даавуу, анхилуун үнэртэй төрөл бүрийн мод, зааны ясан эдлэлүүд, хамгийн үнэтэй модоор ба зэс, төмөр, гантигаар хийсэн янз бүрийн эдлэлүүд,


Нарийн маалинга, нил ягаан, час улаан хувцас өмссөн, алт болон үнэт чулуунууд, сувдаар гоёсон агуу хот золгүй еэ, золгүй еэ!


Би яагаад харав? Тэд айж, ухран тэдний хүчит эрс ялагдаж, Арагшаа харалгүйгээр зугтан хоргодож байна. Тал бүрд түгшүүр байна!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Чиний харуулууд царцаа мэт юм. Чиний өрлөг жанжингууд Хүйтэн өдөр чулуун ханан дээр сууцгааж буй сүрэг царцаатай адил. Нар мандахад тэд зугтаж, Тэдний байгаа газрыг хэн ч мэдэхгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite