Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нахум 2:8 - Ариун Библи 2013

8 Хэдийгээр Ниневе нь бүхий л өдрүүдийнхээ туршид Усан цөөрөм мэт байсан боловч Одоо тэд зугтаж байна. “Зогс, зогс” гэх боловч буцаж ирэх хэн ч алга.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Хэдийгээр Ниневе нь бүхий л өдрүүдийнхээ туршид усан цөөрөм мэт байсан боловч одоо тэд зугтаж байна. “Зогс, зогс” гэх боловч буцаж ирэх хэн ч алга.

Gade chapit la Kopi




Нахум 2:8
15 Referans Kwoze  

Тэр надад —Янхан эмийн сууж байгаа чиний харсан ус бол ард түмэн, хурсан олон, үндэстнүүд ба хэлтнүүд юм.


Долоон аягатай долоон тэнгэрэлчийн нэг нь ирж надтай ярилцан —Нааш ир. Их усны дээр суух их янхныг шүүх шүүлтийг би чамд харуулъя.


Чиний харуулууд царцаа мэт юм. Чиний өрлөг жанжингууд Хүйтэн өдөр чулуун ханан дээр сууцгааж буй сүрэг царцаатай адил. Нар мандахад тэд зугтаж, Тэдний байгаа газрыг хэн ч мэдэхгүй.


Вавилоны хүчит эрчүүд тулалдахаа больж, Бат цайзууддаа үлдэв. Тэдний хүч доройтож, Тэд эм хүн шиг болж байна. Тэдний оршин суух газрууд галд шатаагдаж, Хөндлүүд нь эвдрэв.


Вавилоноос тариалагчийг, Ургац хураах цагт хадуур баригчийг таст. Хүн нэгбүр нь дарлагчийн илдний өмнөөс Ард түмэндээ буцаж, нутаг уруугаа зугтах болно.


Би яагаад харав? Тэд айж, ухран тэдний хүчит эрс ялагдаж, Арагшаа харалгүйгээр зугтан хоргодож байна. Тал бүрд түгшүүр байна!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Вавилоноос гарч, халдеичуудаас зугтаа! Баярт дуугаар мэдүүлж, үүнийг сонсгож, Боол Иаковаа ЭЗЭН аварлаа гэж Дэлхийн хязгаар хүртэл дэлгэрүүлэгтүн.


Чи олон зөвлөгөөнөөсөө болж туйлджээ. Зурхайчид, оддоор эш үзүүлэгчид, Шинэ сараар мэргэлэгчид одоо босож, Чам дээр ирэх юмнаас чамайг авраг.


Хүн бүр хөөгдсөн гөрөөс, Эзэнгүй хонь лугаа адил Өөрийн хүмүүс тийш эргэж, Төрөлх нутаг уруугаа зугтана.


Тэрээр тэр нутгаасаа Ассирид хүрч очоод, Ниневе, Рехобот-Ир, Кала мөн


Эрдэнэсээр элбэг, их усны дэргэд амьдрагч аа, Төгсгөл чинь, төгсгөлийн чинь хэмжээ ирэв.


Азаргануудынх нь давхих туурайн чимээ, Тэрэгнүүдийнх нь тарчигнаан, дугуйнуудынх нь нижигнэх чимээнээс болж Гарынхаа сул доройн улмаас Эцгүүд нь хүүхдүүдээ эргэж хараагүй.


Ниневегийн зөн. Елкош хүн Нахумын үзэгдлийн ном.


Би хараацай мэт, тогоруу мэт орилон Тагтаа мэт гүнгэнэнэ. Эцсэн нүд минь өөдөө ширтэнэ. Эзэн, би шаналж байна. Хамгаалалт минь байгаач.


Бүгд баавгай мэт хүрхрэн Тагтаа мэт гүнгэнэнэ. Шударга ёсыг хайвч алга. Авралыг хүлээвч тэр нь биднээс хол аж.


Swiv nou:

Piblisite


Piblisite