Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нахум 1:6 - Ариун Библи 2013

6 Түүний зэвүүцлийн өмнө Хэн зогсож чадах вэ? Түүний шатаж буй уурыг Хэн тэсвэрлэж чадах вэ? Түүний хилэн нь гал мэт асгарч, Тэрээр хаднуудыг эвддэг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Түүний зэвүүцлийн өмнө хэн зогсож чадах вэ? Түүний шатаж буй уурыг хэн тэсвэрлэж чадах вэ? Түүний хилэн нь гал мэт асгарч, хаднуудыг Тэр эвдсэн.

Gade chapit la Kopi




Нахум 1:6
31 Referans Kwoze  

Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан. Тэр амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан. Уур хилэнд нь дэлхий хөдөлж, Үндэстнүүд дургүйцлийг нь тэсэж чаддаггүй.


“Гэвч Түүний ирэх өдрийг хэн тэсвэрлэж чадах вэ? Түүнийг үзэгдэхэд хэн зогсож чадах вэ? Учир нь Тэр цэвэршүүлэгчийн гал шиг, угаагчийн саван шиг юм.


ЭЗЭН бол хартай, өширхөгч Бурхан юм. ЭЗЭН бол өширхөгч, хилэгнэгч юм. ЭЗЭН Өөрийнхөө өстнөөс өшөөгөө авдаг. Тэр дайснууддаа зориулан хилэнг хураадаг.


Танаас, зөвхөн Танаас эмээвэл зохино. Таныг нэгэнт уурлах үед Хэн өмнө тань тэсэх вэ?


Би Египетэд гал тавина. Син нь зовлон зүдүүр дотор тарчлах болно. Тебес эвдэрч, Мемфис нь өдөр бүр гай зовлонтой байх болно.


ЭЗЭН хилэнгээ гүйцэлдүүлж, догшин хилэнгээ асган Түймрийн гал илгээн Сионыг туурь болтол шатаав.


Дайсан мэт нумаа татжээ, Тэрээр Өстөн адил баруун мутраа тавин, Нүдэнд тааламжтай бүхнийг хядав. Сион охины майханд Хилэн юугаа гал мэт цутгав.


Надад хилэн байхгүй. Сундуу бут, өргөст бутыг Миний эсрэг тулалдуулахаар босговол Би тэднийг гишгэж, нэгмөсөн шатаах байсан.


Тиймээс түг түмдийн БУРХАН Эзэн Зоригт дайчид уруу нь доройтуулах өвчнийг явуулж, Сүр жавхлангийнх нь дор Дүрэлзэх дөл мэт галыг ноцооно.


Таны уурын хүч чадлыг болон Танаас эмээх хэр хэмжээгээр Таны хилэнг хэн ойлгодог вэ?


Хүүг үнс, эс тэгвээс Тэр уурлаж, Та нар замдаа сүйрэх болно. Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм. Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!


ЭЗЭН —Гарч ирээд, уулан дээр ЭЗЭНий өмнө зогсогтун гэж айлдлаа. Харагтун, ЭЗЭН хажуугаар нь өнгөрөв. Асар их хүчтэй салхи ЭЗЭНий өмнөх уулсыг цуулж, хаднуудыг хэсэглэн буталж байсан боловч тэр салхин дотор ЭЗЭН байсангүй. Салхи өнгөрөн одсоны дараа газар хөдөлсөн боловч тэр газар хөдлөлтийн дотор ч ЭЗЭН байсангүй.


Дөрөв дэх нь аягатайгаа наран дээр асгалаа. Хүмүүсийг галаар төөнөхийг түүнд зөвшөөрчээ.


Сүмээс долоон тэнгэрэлчид —Явагтун, Бурханы уур хилэнгийн долоон аягатайг дэлхий дээр асга гэж чанга дуугаар хэлэхийг би сонсов.


Тэдний уур хилэнгийн агуу өдөр нь иржээ. Хэн тэсэж чадах вэ? гэцгээв.


Хилэн уураа асгаж, бардмыг хараач, дорд болгооч.


ЭЗЭН, хэрэв Та хилэнцийг тооцвоос, Аяа, Эзэн, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?


Би тэнгэрийг донсолгоно. Түг түмдийн ЭЗЭНий шатаж буй уур хилэнгийн өдөр Түүнийг уурлахад газар байрнаасаа чичирнэ.


Үзэгтүн, уур хилэнгээ болон шүүлт зэмлэлээ галын дөлтэй хамт буулгахаар Хуй салхи мэт тэрэгнүүдтэйгээ Гал дотор ЭЗЭН ирэх болно.


Давидын гэр ээ, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Өглөө бүр шударга ёсыг үйлд, Үйлсийн чинь муугаас болж Уур хилэн минь гал мэт гарч, Юу ч унтрааж чадахгүйгээр шатахгүйн тулд Дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар!»


Тун удахгүй Би уураа чам дээр асгаж, хилэнгээ чиний эсрэг гүйцээнэ. Би чамайг замналын чинь дагуу шүүн чиний дээр хамаг жигшүүрийг чинь нөхөн төлнө.


Би чиний дээрээс зэвүүцэлээ асгаж, хилэнгийнхээ галаар чам уруу тургих бөгөөд алж устгахдаа чадварлаг, харгис хүмүүсийн гарт Би чамайг тушаана.


«Би Магог дээр ба арлуудад тайван амьдарч буй хүмүүсийн дээр гал илгээх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Өдөр нь будааны хальс мэт хийсэн өнгөрч Зарлиг нь хэрэгжихээс өмнө, ЭЗЭНий шатаж буй уур чам дээр ирэхээс өмнө, ЭЗЭНий хилэнгийн өдөр чам дээр ирэхээс өмнө цуглар.


“Харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс бас гэм бурууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Уулсыг нүүлгэдэг Тэрээр Уурандаа тэднийг хөмрүүлэхэд нь Тэд яаж гэдгийг нь мэддэггүй билээ.


Түүнийг зэмлэхэд тэнгэрийн багананууд ганхаж, гайхацгаадаг.


Тэнгэрээс шүүлтийг Та сонсгов.


Сион дахь нүгэлтнүүд айж, Сүсэг бишрэлгүйчүүд чичрэв. “Хэн маань түймэрдэгч галын дотор сууж чадах вэ? Хэн маань мөнхөд шатсаар амьдарч чадах вэ?”


Догшин уурандаа Тэрээр Израилийн бүх хүчийг тастав. Дайснуудын өмнөөс баруун мутраа Тэр татан авлаа. Эргэн тойрныг залгигч дүрэлзсэн гал мэт Иаковын дотор Тэр шатав.


Swiv nou:

Piblisite


Piblisite