Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Нахум 1:5 - Ариун Библи 2013

5 Уулс бас Түүнээс болж ганхаж, толгод үгүй болдог. Үнэхээр, ертөнц ба түүний бүх оршин суугчид, Дэлхий Түүний оршихуйд өргөгддөг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Түүнээс болж уулс ганхаж, толгод алга болдог. Үнэхээр, ертөнц болон түүний бүх оршин суугчид, дэлхий Түүний оршихуйд өргөгддөг.

Gade chapit la Kopi




Нахум 1:5
34 Referans Kwoze  

Түүний дор уулс нь хайлж, Хөндий талууд хуваагдан Галын дэргэдэх лааны тос мэт Хясаанаас цутгах ус мэт болно.


Уулсыг Би хартал, Үзэгтүн, тэд доргиж байв. Дов толгод бүгд хойшоо урагшаа хөдөлж байв.


Түүнийг хилэгнэхэд газар хөдлөв. Тэнгэрийн суурь ч доргив.


Уулс Таныг хараад доргин чичирч, Ширүүн аадар бороо хаман өнгөрлөө. Оёоргүй гүн дуу чимээгээ гаргаж, Гараа өндөрт өргөлөө.


Газар хөдөлжээ. Тэнгэрс ч бас Бурханы өмнө, Синаин Нэгэний өмнө, Израилийн Бурхан, Бурханы өмнө бороо дуслуулжээ.


Синаин Нэгэний өмнө, ЭЗЭНий өмнө Израилийн Бурханы өмнө, ЭЗЭНий өмнө уулс чичрэв.


Уулс аа, юунд та нар хуц мэт, Толгод оо, юунд хурга мэт цовхчив оо?


Уулс хуц мэт Толгод хонины хурга мэт цовхчсон.


Далай болон түүний доторх бүх юмс, Ертөнц болон түүн дээр оршигч бүхэн нүргэлэг!


Улс үндэстнүүд түрхэрч, хаанчлалууд ганхжээ. Дуу гарахад нь газар хайлав.


Бурхан галаар буун ирсэн учир Синаи уул бүхэлдээ утаанд автав. Утаа нь зуухны утаа шиг хөөрч, уул бүхэлдээ асар хүчтэй доргиж байлаа.


Цагаан өнгөтэй агуу сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар эс олдов.


Харагтун, маш хүчтэй газар хөдлөлт болов. Учир нь Эзэний тэнгэрэлч тэнгэрээс буун ирж, чулууг зайлуулаад дээр нь суужээ.


Үзэгтүн, сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл хоёр хэсэг болон цуурсан ба газар хөдлөн хад чулуу бут үсэрч,


хуйлагдах ном лугаа адил тэнгэр заагдан салж, алив уулс, арлууд ч байрнаасаа хөдөлгөгдөв.


Түүнийг хилэгнэхэд газар хөдлөв. Уулсын суурь ч доргив.


Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн ард түмнийхээ эсрэг шатаж, Тэдний эсрэг мутраа сунгаж, Тэднийг цохиж унагав. Уулс доргиж, гудамжнуудын голд тэдний цогцос Хог мэт хөглөрнө. Ингэлээ гээд уур хилэн нь эс эргэв Мутар юугаа Тэр сунгасан хэвээр байна.


Үзэгтүн, ЭЗЭН газрыг хоосруулан хөмрөх гэж байна. Тэрээр газрын гадаргууг эвдэж, оршин суугчдыг нь тараана.


Дэлхий архичин шиг гуйвж, Овоохой шиг дайвалзана. Учир нь гэмт үйлдэл нь улам хүнд болж байгаа тул тэр унаж, Дахин хэзээ ч үл босно.


Тэдний өмнө газар хөдөлж, тэнгэр доргин, Нар сар харанхуйлж, оддын гэрэл бөхнө.


“Агуу уул аа! Чи юу юм бэ? Зеруббабелын өмнө чи тал газар болно. Тэр «Нигүүлсэл, түүнд нигүүлсэл байг!» гэж хашхиран оройн чулууг урагш авчирна” гэв.


“Харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс бас гэм бурууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Уулсыг нүүлгэдэг Тэрээр Уурандаа тэднийг хөмрүүлэхэд нь Тэд яаж гэдгийг нь мэддэггүй билээ.


Түүнийг зэмлэхэд тэнгэрийн багананууд ганхаж, гайхацгаадаг.


Хамраас нь утаа суунаглаж, Амнаас нь цөлмөгч гал гарч, Цогшсон нүүрс асан дүрэлзэж байв.


Түүнийг дэлхий уруу харахад тэр нь чичирдэг. Уулсад хүрэхэд нь тэд утаа уугиулдаг.


Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан. Тэр амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан. Уур хилэнд нь дэлхий хөдөлж, Үндэстнүүд дургүйцлийг нь тэсэж чаддаггүй.


Тэнгисийн загас, огторгуйн шувууд, хээрийн араатнууд, газраар мөлхөгч хамаг мөлхөгчид мөн газрын гадарга дээрх бүх хүн оршихуйд минь чичрэх болно. Уулс ч хөмрөгдөн өгсүүр замууд ч сүйтгэгдэж, хамаг хэрэм газарт нурах болно.


Түг түмдийн Эзэн БУРХАН Газарт хүрэх аваас газар нь хайлж Газарт оршигч бүхэн гашуудаж, Тэд бүгд Нил шиг босовч, Египетийн Нил шиг эргэн бууна.


Swiv nou:

Piblisite


Piblisite