11 ЭЗЭНий эсрэг мууг сэдсэн нэгэн, Үл бүтэх зөвлөгч нь чамаас гарч ирсэн.
11 ЭЗЭНий эсрэг мууг сэдсэн нэгэн, зохисгүй зөвлөгч нь чамаас гарч ирсэн.
Та нар ЭЗЭНий эсрэг юуг ч сэдсэн, Тэр түүнийг чинь эцэс болгоно. Зовлон шаналан дахин гарч ирэхгүй.
Түүн дээр хамгийн олиггүй, үл бүтэх хүмүүс цугларцгаасан бөгөөд Соломоны хүү Рехобоамыг балчир, туршлагагүй, өөдөөс нь зогсож чадахааргүй байхад нь түүний эсрэг тэд хүчээ нэгтгэлээ.
Түүнчлэн «ЭЗЭН биднийг заавал аварна. Энэ хотыг Ассирийн хааны гарт өгөхгүй» гэж та нарыг ЭЗЭНд итгүүлэхийн төлөө Хезекиагийн хэлж буй ятгалгад бүү ор.
Бениамин хүн Бихрийн хөвгүүн Шеба гэгч нэгэн үл бүтэх эр тэнд байв. Тэр эвэр бүрээ үлээн —Давидад өгөх хувь гэж бидэнд байхгүй. Иессийн хөвгүүнээс залгамжлан авах өв бидэнд үгүй. Израиль аа, хүн бүр тус тусынхаа майхан уруу буцацгаа гэж байв.
Елигийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд ЭЗЭНийг мэддэггүй байв.
Тэр надад —Хүний хүү, энэ хотод байгч хүмүүс ёс бусыг сэдэж, ёрын муу зөвлөгөө өгч,
Хөөрхий еэ, ёс бусыг үйлдэхээр Ёрын мууг орондоо төлөвлөгчид өө! Гарын мэдэлд нь байх тул Өглөөний гэрэлд үүнийгээ үйлдэцгээнэ.