Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 7:8 - Ариун Библи 2013

8 Өө дайсан минь, надаас болж бүү баяс! Би унавч, босох болно. Би харанхуйд суувч ЭЗЭН миний гэрэл юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Дайсан минь, надаас болж бүү баяс! Хэдийгээр би унавч, босох болно. Хэдийгээр би харанхуйд амьдравч ЭЗЭН миний гэрэл юм.

Gade chapit la Kopi




Мика 7:8
46 Referans Kwoze  

Тэгээд Есүс тэдэнд дахин —Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав.


Харанхуйд алхаж яваа ард түмэн их гэрлийг үзэв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав.


Нигүүлсэнгүй, өрөвч, зөвт Чигч шударга хүмүүсийн төлөө Харанхуйд гэрэл цацарна.


ЭЗЭН миний гэрэл хийгээд Аврал минь болой. Хэнээс би эмээх юм бэ? ЭЗЭН миний амийн хамгаалалт болой. Хэнээс би айх юм?


Дүүгийнхээ тэр өдрийг, Харшлах аюулын өдрийг нь Тавлаж бүү хар. Сүйрлийн өдөрт нь Иудагийн хөвгүүдийн тухайд бүү баяс. Зовлон шаналант өдөр нь чи Амаа бардамнаж бүү нээ.


Учир нь “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн царайн дахь Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн юм.


Учир нь би “Хөл алдах үед минь Өөрсдийгөө миний эсрэг дөвийлгөх тэд Надаас болж бүү баярлаг” гэж хэлсэн


Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнгийн гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Тэгээд тэд үеийн үед хаанчилна.


Учир нь ЭЗЭН Бурхан нар бөгөөд бамбай юм. ЭЗЭН нигүүлсэл ба алдрыг өгдөг. Тэрээр шулуун шударгаар явагчдаас Ямар ч сайныг нуун дардаггүй.


Хэзээ би дайсныхаа сүйрэлд баярлаж, түүнд ёрын муу юм тохиолдоход хөөрч байлаа?


Зөвт хүнд гэрэл, Чигч шударга зүрхтэй хүнд баяр хөөр таригдсан.


Израилийн гэрийн өв хоосорсонд чи баярласантай адил Би чамд түүнчлэн үйлдэх болно. Сеир уул аа, Едом бүхлээрээ, та нар хоосрох болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэжээ.”


Үндэсгүйгээр намайг дайсагнагчдыг Надаас болж бүү баясга. Шалтгаангүйгээр намайг үзэн ядагчдын Нүдийг ч бүү ирмүүл.


Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нар уйлна, гашуудна. Харин ертөнц баярлах болно. Та нар гунигтай болно. Гэвч гуниг чинь баяр хөөрөөр солигдох болно.


“Гэвч Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгээх туяагаар гийгүүлнэ. Та нар урагш явж, хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно.


Дайсан минь харах болно. “Чиний Бурхан ЭЗЭН хаана байна?” гэж Надад хэлсэн тул ичгүүр түүнийг нөмрөх болно. Одоо тэрээр гудамжны шавхай мэт гишгэгдэх болно. Нүд минь түүнийг нь бас харна.


Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар алга ташиж, хөлөө дэвсэлж, Израилийн нутгийн эсрэг жигшилт зүрхээрээ баяссан тул,


тэдний нүдийг нээлгэж, тэднийг харанхуйгаас гэрэл өөд, Сатаны эрхшээлээс Бурхан өөд эргүүлэхийн тулд юм. Тэгснээрээ тэд Надад итгэх итгэлээр ариусгагдагсдын дунд нүглийн уучлал ба өв хүртэх болно” гэсэн.


Тэр өдөр Давидын нурсан асрыг Би босгож, Цөмөрхийнүүдийг нь шавж битүүлнэ. Балгаснуудыг нь босгож, Эртний өдрүүдийнх шиг нь дахин барина.


Харанхуйд суугч ард түмэн их гэрлийг үзэв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав» гэсэн юм.


“Өв залгамжлалыг минь тоногчид оо, Та нар баяр хөөртэй, баясан байгаа тул Тариа цохигч охин бяруу мэт дэвхцэж, Азарганууд мэт янцгаадаг тул,


Хоригдогсдод «Гарч ирэгтүн» гэж, Харанхуйд оршигч хүмүүст «Ил гарагтун» гэж хэлэхийн тулд юм. Замын дагуу тэд идээшлэн Бүх өндөрлөг дээр бэлчээр нь байх болно.


Иаковын гэр ээ, ирцгээ. ЭЗЭНий гэрэлд цөмөөрөө алхацгаая.


Тэрээр бүдрэвч газар хөсөр унахгүй Учир нь ЭЗЭН мутраараа түшдэг.


Буруут хүн зээлээд буцааж эс өгнө Зөвт хүн харин өгөөмрөөр өгдөг.


Хотод гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлэх бөгөөд дэнлүү нь Хурга байлаа.


Дотор чинь ЭЗЭНээс эмээх, Зарцынх нь дуу хоолойг дуулгавартай дагах, Харанхуйд явж, гэрэлгүй байх хэн бэ? Тэрээр ЭЗЭНий нэрд итгэж, Бурхандаа найдагтун.


хавчигддаг ч хаягддаггүй, цохигддог ч мөхдөггүй.


Тэд бөхийн унацгаасан, Харин бид босоцгоож, Цэх шулуун зогсоцгоосон.


Чи тэдэнд “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүмүүс уначихвал эргээд босдог бус уу? Хэрэв тэд төөрвөл эргэж буцдаггүй гэж үү?


Израиль чамд доог тохуу байсан биш гэж үү? Эсвэл тэрээр хулгайчдын дунд баригдаж байсан уу? Учир нь чи түүний тухай ярих болгондоо чичирдэг.


Эзэн БУРХАН ийнхүү айлдахдаа «Үнэхээр хардалтынхаа гал дотор Би бусад үндэстнүүдийн, бүх Едомын эсрэг айлдсан. Тэд нутгийг минь олз болгон авахын тулд зүрхнийхээ угаас баярлан сэтгэлээрээ шоолон байж, өөрсдөдөө өмч болгон авчээ» гэв.


Одоо чи хотоос гарч, хээр амьдран, Вавилон уруу явах ёстой тул Сион охин оо, дуншиж буй эмэгтэй шиг Нярайлахаар өвдөж, шанал. Тэнд чи аврагдана, ЭЗЭН чамайг дайснуудын чинь гараас чөлөөлнө.


Тэр өдөр Иерусалимын оршин суугчдыг ЭЗЭН хамгаална. Тэдний дундах дорой нэг нь тэр өдөр Давид мэт болж, Давидын гэр Бурхан мэт, тэдний өмнө ЭЗЭНий тэнгэрэлч мэт байх болно.


Дайсан сэтгэлийг минь мөшгөж, Амийг минь газарт нухчиж, Аль эрт үхэгсэд шиг Харанхуй газруудад намайг суулгав.


Swiv nou:

Piblisite


Piblisite