Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 7:7 - Ариун Библи 2013

7 Харин миний хувьд, Би ЭЗЭНийг хүлээн харуулдах болно. Би авралынхаа Бурханыг хүлээнэ. Миний Бурхан намайг сонсох болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Харин миний хувьд, би ЭЗЭНийг хүлээн харуулдах болно. Би авралынхаа Бурханыг хүлээнэ. Миний Бурхан намайг сонсох болно.

Gade chapit la Kopi




Мика 7:7
33 Referans Kwoze  

ЭЗЭН дотор дуугүй байж, Түүнийг тэвчээртэйгээр хүлээ! Өөрийнхөө замаар амжилт ологчоос Хорон башир явуулгаа биелүүлдэг хүнээс болж бүү эгдүүц!


Би Бурхан, Надаас өөр Бурхан байхгүй тул Дэлхийн бүх хязгаар аа, Над уруу эргэж аврагдагтун.


Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол Бурхан маань байна. Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе!” гэх болно.


Үнэнээрээ намайг дагуулж, Намайг сургаач! Учир нь, Та авралын минь Бурхан юм Таныг би бүхэл өдөржин хүсэн хүлээнэм.


Би ЭЗЭНийг хүлээдэг, Сэтгэл минь ч хүлээдэг бөгөөд Үгэнд нь би найддаг билээ.


Хайрын минь хариуд тэд намайг буруутгаж байна. Харин би залбирна.


Үзэгтүн, Бурхан бол миний аврал Би итгэнэ, би үл айна. ЭЗЭН БУРХАН бол миний хүч, миний дуу. Тэр надад аврал болов” гэж хэлэх болно.


Та залбирлыг сонсдог, Танд бүх махбод очдог.


ЭЗЭН минь, би Таны авралыг хүлээдэг.


Учир нь, ЭЗЭН, би Танд найддаг Бурхан ЭЗЭН минь, Та хариулах болно


Иаковын гэрээс нүүрээ нууж байгаа ЭЗЭНийг би хүлээнэ. Би Түүнийг цөхрөлтгүй хайна.


Зовлон шаналангийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэнэ.”


Тэр өдөр хүн Бүтээгч өөдөө хандаж, нүд нь Израилийн Ариун Нэгэн өөд харна.


Бидний үйлчилдэг Бурхан биднийг аврах бол дүрэлзсэн галтай зуухнаас ч хаантан таны гараас ч биднийг Тэр аварна.


Тиймээс Бурхандаа буц, Хайр энэрэл, шударга ёсыг сахиж, Үргэлж Бурханаа хүлээ.


ЭЗЭН, би Танд хашхирна. Хээрийн бэлчээрүүдийг гал залгиж, Талын бүх модыг дөл шатаав.


Би манааныхаа байранд зогсож, Бэхлэлт дээр байрлан суух болно. Тэрээр надад юу айлдахыг Миний гомдлолд Тэр хэрхэн хариулахыг Би харуулдан харсаар л байх болно.


Хэрэв өнөөх эмэгтэй өөрийгөө бузарлаагүй бөгөөд цэвэр байх аваас тэр чөлөөлөгдөж, үр тогтох чадвар нь хэвээрээ байна.


Та бидэнд мөнхөд унтууцах юм уу? Та бүх үеийнхэнд хилэгнэсээр байх уу?


“ЭЗЭН миний хувь” гэж Амин сэтгэлээсээ Би өгүүлдэг “Түүнд л хамаг найдлага минь буй”


Үзэгдэл нь тогтоогдсон цагийн төлөө юм. Төгсгөл уруугаа энэ нь яарах агаад эс хөсөрдөнө. Хоцорч байгаа боловч үүнийг хүлээгтүн. Хойшлолгүй заавал биелэгдэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite