Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 7:6 - Ариун Библи 2013

6 Учир нь хүү нь эцэгтэйгээ тоомсоргүй харьцаж, Охин нь эхийнхээ эсрэг, Бэр нь хадам эхийнхээ эсрэг босму. Дайснууд чинь гэрийн чинь хүмүүс байму.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Учир нь хүү нь эцэгтэйгээ тоомсоргүй харьцаж, охин нь эхийнхээ эсрэг, бэр нь хадам эхийнхээ эсрэг босдог. Хүний дайснууд нь өөрийнх нь гэрийн хүмүүс байдаг.

Gade chapit la Kopi




Мика 7:6
24 Referans Kwoze  

Эцэг нь хүүгийнхээ, хүү нь эцгийнхээ эсрэг, эх нь охиныхоо, охин нь эхийнхээ эсрэг, хадам эх нь бэрийнхээ, бэр нь хадам эхийнхээ эсрэг болж тэд хагаралдах болно гэв.


Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ.


Миний итгэдэг дотнын найз, Миний талхыг идэж байсан нэгэн нь Миний эсрэг өсгийгөө өргөв.


Дунд чинь эцэг эхийг үл тоомсорлов. Дунд чинь ирмэл хүмүүсийг тэд дарласан. Дунд чинь өнчин, бэлэвснийг тэд буруутгасан.


Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Ямрыг нь сонгосноо Би мэднэ. Харин энэ нь “Миний талхыг идэж байсан нэгэн нь Миний эсрэг өсгийгөө өргөв” гэсэн Бичвэр биелэгдэхийн тулд юм.


Эцгийгээ зүхэж, эхийгээ үл ерөөдөг хүмүүс байх.


Харин та нарыг эцэг эх, ах дүүс, садан төрөл, анд нөхөд чинь хүртэл бариулна. Тэд заримыг чинь үхэлд хүргэнэ.


Тэр —Тавганд Надтай гар дүрэгч нь Надаас урвах болно.


Холбоотон байсан бүхэн чинь Хилийн зүг чамайг шахаж, Эв найртай гэгдэх хүмүүс Чамайг мэхэлж түрэмгийлнэ. Талхыг чинь идэж явсан тэд Дор чинь урхи тавина. Үүнийг гэх хүн үгүй.


Учир нь “Тал бүрд түгшүүр байна! Илчилцгээе. Түүнийг илчилцгээе!” гэх Олны шивнэлдээнийг би сонсов. Бүх итгэмжит найз нөхөд минь миний унахыг харж, “Тэр мэхлүүлж магадгүй, тэгвэл бид түүнийг дийлж, түүнээс өшөөгөө авна” гэдэг.


Учир нь ах дүүс чинь болон эцгийн гэрийнхэн чинь, Тэд ч хүртэл чамд итгэлгүй хандаж, Тэд ч хүртэл чиний араас чанга хашхирцгаасан. Хэдийгээр тэд чамд сайхан үгс хэлэх боловч тэдэнд бүү итгэ.”


Эцгийгээ басамжилж, Эхдээ дуулгаварлахыг зэвүүцэгчийн нүдийг Хон хэрээ тоншиж, тас шувуу иднэ.


Тэгээд Давид Абишаи болон бүх зарц нартаа —Харагтун, төрсөн хүү минь миний амийг эрж байхад энэ бениамин хүний хувьд тэр тусмаа аргагүй юм. Түүнийг орхи. ЭЗЭН түүнд айлдсан тул тэр харааж л байг.


Ус шиг бургилж байсан учир Чи эрч чадлын дээд болж чадахгүй. Чи эцгийнхээ орон дээр гарч, бузарласан. Тэр миний орон дээр гарсан юм.


Түг түмдийн ЭЗЭНий уур хилэнгээр Газар хуйхлагдах бөгөөд Хүмүүс галын түлш мэт юм. Хэн ч ах дүүгээ хайрлахгүй.


“Хүн бүр хөршөөсөө болгоомжилж, Ямар ч ах дүүд бүү итгэг. Учир нь ах дүү бүр зальтайгаар үйлдэж, Хөрш бүр гүтгэгч мэт явдаг.


Ард олон дарлагдаж, Хүн бүр нэг нь нөгөөгөө, хөршөө дарлаж, Залуус нь өвгөд уруугаа, Захирагдагсад нь хүндэт хүмүүс уруугаа дайрна.


Swiv nou:

Piblisite


Piblisite