Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 7:3 - Ариун Библи 2013

3 Ёр мууд хоёр гар нь бэлэн агаад чадмаг Хахууль нь жононгийн шаардлага, шүүгчийн шийдвэр. Сэтгэлийн хомхойрол нь эрхтэн дархтны шийдвэр Үүгээрээ бүгд сүлжилдэн хэлхэлджээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Муугийн талаар бол, хоёр гар хоёул үүнийг сайн үйлддэг. Жонон, бас шүүгч хахууль шаарддаг. Агуу хүн сэтгэлийнхээ хүслийг ярьдаг. Тэгээд тэд үүнийг хамтдаа сүлждэг.

Gade chapit la Kopi




Мика 7:3
26 Referans Kwoze  

Тэргүүн нар хахууль аван шүүж, Тахилч нар нь хөлсөөр зааварчлан, Эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг. Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн, “ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү? Бидэн дээр гай буухгүй” гэж хэлдэг.


Учир нь та нарын гэмт үйлдлүүд, Үлэмж нүглийг чинь Би мэднэ. Зөвтийг шахаж, хахууль авч, Ядууг дааман хаалган дээр хилсдүүлэхэд


Тиймээс Би тэдний эхнэрүүдийг бусдад, Тэдний талбайнуудыг шинэ эзэмшигчдэд өгнө. Учир нь хамгийн багаас хамгийн том нь хүртэл Хүн бүр ашиг олох гэж шунах юм. Эш үзүүлэгчээс тахилч хүртэл Хүн бүр залилан мэхэлдэг.


Иймд цагаас өмнө, Эзэнийг иртэл юуг ч бүү шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд зүрхний санааг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно.


Түүнийг та нарт барьж өгвөл та нар надад юу өгмөөр байна? гэхэд тэд түүнд гучин мөнгөн зоос дэнслэв.


Архидаанаа тэд эцэслүүлж садарлан садарлацгаадаг. Алдар аятай ичгүүрээ тэд хайрлан хайрлацгаадаг.


Түүний дотор ноёд нь цус урсган шударга бус ашиг олохын тулд амиудыг устгаснаараа олзоо зулгааж буй чононууд адил юм.


Харагтун, эрх мэдлийнхээ хэрээр цус урсгах гэсэн Израилийн захирагчид дунд чинь байсан.


Тэр үүрд уурлан хилэгнэх үү? Тэр эцэс хүртэл унтууцах уу?» гэсэн бус уу? Үзэгтүн, чи муу зүйлсийг ярьж үйлдсэн бөгөөд өөрийнхөө замаар явжээ.”


Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг Хилэнцийнх нь төлөө шийтгэхээр Өөрийнхөө газраас ирэх гэж байна. Дэлхий асгарсан цусаа илчлэн Алагдагсдыг дахин далдлахгүй.


Тэргүүлэгчид чинь тэрслэгчид, хулгайчдын хамсаатан Тэд бүгд хахуульд дурлагч, шан харамж хөөцөлдөгсөд. Өнчнийг тэд өмөөрдөггүй, Бэлэвсний заргыг хавьтуулдаггүй.


Шударга замыг хазайлгахаар Буруут нь хахууль өвөртлөх.


Ард олон дарлагдаж, Хүн бүр нэг нь нөгөөгөө, хөршөө дарлаж, Залуус нь өвгөд уруугаа, Захирагдагсад нь хүндэт хүмүүс уруугаа дайрна.


Хахуулиас болж буруутыг зөвтгөж, Шударга хүмүүсээс эрхийг нь хагацаагчид хөөрхий еэ!


Зальт этгээдийн зэвсэг нь ёрын муу билээ. Хэдийгээр ядуу нэгэн шударгыг яривч, Худал хуурмаг үгсээр Үгээгүйчүүдийг хөнөөхийн тулд Булай санааг тэрээр зохиодог.


Тэгэхэд Тэр надад —Израиль ба Иудагийн гэрийн хилэнц нь үлэмж их, нутаг нь цусаар дүүрч, хот нь ч гаж зүйлээр дүүрсэн байна. Учир нь тэд “ЭЗЭН энэ нутгийг орхив. ЭЗЭН хардаггүй” хэмээж байна.


Дунд чинь тэд цус урсгахын тулд хахууль авсан. Чи зээлийн хүү, ашгийг авч, дарлалаар ашиг олохын төлөө хөршөө бүрэлгэсэн. Чи Намайг мартсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Цөвт байдлаараа тэд хааныг Заль мэхээрээ тэд ноёдыг баярлуулна.


Саяхан Миний ард түмэн Дайсан мэт боссон билээ. Дайнаас буцаж ирсэн мэт ажиггүй өнгөрөгчдөөс Дээл хувцсыг нь чи тайчдаг.


Та нар сайныг үзэн ядаж, мууг хайрлан, Тэдний арьсыг хуулж, яснаас нь махыг нь салгадаг бөгөөд


Нүдээ ирмэгч хүн гаж зүйлсийг сэдэх. Хөмхийгөө зуугч хүн ёрын мууг гүйцэтгэх.


“Учир нь хүмүүс минь мунхаг. Тэд Намайг мэддэггүй. Тэд тэнэг хүүхдүүд бөгөөд ухаангүй. Тэд ёр мууг үйлдэхдээ сүрхий, Харин сайныг үйлдэхийг тэд мэддэггүй.”


Та нар бөөрөөрөө бас мөрөөрөө түлхэж, хамаг сул доройг гадагш тартал нь тэдэн уруу эврээрээ мөргөж байгаа учраас


Swiv nou:

Piblisite


Piblisite