Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 7:19 - Ариун Библи 2013

19 Биднийгээ Тэрээр дахин өрөвдөх билээ. Хилэнцийг маань хөл доор гишгэчнэ. Бүх нүглийг нь Та тэнгисийн гүн уруу хаяна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Тэр дахин биднийг өрөвдөж, бидний гэмийг хөл доор гишгэчнэ. Тийм ээ, Та тэдний бүх нүглийг далайн гүн уруу хаяна.

Gade chapit la Kopi




Мика 7:19
36 Referans Kwoze  

Үзэгтүн, сайны төлөө би Гашуунаас гашуунаар зовсон. Амийг минь сүйрлийн нүхнээс Та хамгаалсан. Гэм нүгэл бүрийг минь Та нурууныхаа араар хаясан.


Тэдгээр өдрүүдэд ба тэр цагт Израилийн хилэнцийг хайх боловч юу ч байхгүй байна. Мөн Иудагийн нүглүүдийг хайх боловч олдохгүй. Учир нь үлдэгсэд болгон үлдээж байгаа хүмүүсээ Би уучлах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Учир нь та нар хуулийн дор байгаа бус, харин нигүүлслийн дор байгаа тул нүгэл та нарыг захирахгүй.


Хүн бүр хөршдөө, ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.”


Би, зөвхөн Би л өөрийнхөө төлөө гэмт үйлдлийг чинь арилган Нүглийг чинь дурсахгүй.


Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмнийг Өөртөө цэвэршүүлэхийн тулд юм.


Өрнө нь дорноос хол байдаг адил Гэмт үйлдлийг маань биднээс Тэрээр тийн холдуулсан.


Нүгэл үйлддэг нь диаволынх юм. Диавол эхнээсээ нүгэл үйлдсэн. Диаволын үйлсийг устгахын тулд Бурханы Хүү үүнд илчлэгджээ.


Учир нь хэрэв та нар махбодын дагуу амьдарвал үхэх ёстой. Харин та нар Сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүргэвэл амьдрах болно.


Урвалтыг нь Би эдгээнэ, Нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана. Уур хилэн минь тэднээс холдсон.


Тэрээр Израилийг Бүх хилэнцээс нь золино.


Гэмт үйлдлийг дуусгаж, нүглийг эцэслэн хилэнцийг наманчилж мөнхийн зөвт байдлыг тогтоох, үзэгдэл ба эш үзүүллэгийг битүүмжлэх мөн ариунаас ариун газрыг тослохын тулд чиний ард түмэн хийгээд ариун хотын чинь төлөө далан “долоо хоног” тогтоогдсон юм.


Энэлэлд Тэр хүргэсэн ч Энэрэл хайр нь аугаа тул өршөөл нь бат.


Ефраим хайрт хүү минь мөн үү? Тэрээр тааламжит хөвгүүн мөн үү? Үнэхээр Би түүний эсрэг ярих бүрдээ Би түүнийг лавтайяа санадаг. Тийм болохоор зүрх сэтгэл минь түүнд тэмүүлдэг. Би гарцаагүй түүнд өршөөл үзүүлнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүнэ. Тэр тэднийг хүч чадалгүй болсныг, хүлээстэй ба чөлөөт хүн нэг ч үлдээгүйг харахдаа Өөрийн зарц нарыг өрөвдөнө.


ЭЗЭН Бурхан чинь чамайг өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайрладаг болгохын тулд чиний зүрхийг болоод чиний үр удмын зүрхийг хозолно.


ЭЗЭН Бурхан чинь чамайг өрөвдөж, чамайг тараан цацсан бүх улс үндэстний дундаас дахин цуглуулж, олзлогдогсдыг чинь буцаана.


Би тэдний гэм бурууд өршөөнгүй хандана. Би цаашид нүглийг нь дахин эс санана»” гэв.


“Би өвчтэй байна” гэж Нэг ч оршин суугч эс өгүүлнэ. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн хилэнц уучлагдах болно.


Тэд Миний эсрэг нүгэл үйлдсэн тэдний бүх хилэнцээс Би тэднийг цэвэрлэж, Миний эсрэг нүгэл үйлдэж, тэрсэлсэн тэдний бүх хилэнцийг Би өршөөнө.


Үйлдсэн хамаг гэмт үйлдэл нь түүний эсрэг үл дурсагдана. Үйлдсэн зөвт байдлаараа тэр амьдарна.


Үгсийг нь өөрсдөдөө аваад ЭЗЭН өөд эргэж “Хилэнц бүрийг минь хэлтрүүлээд, Хэлэх үгийг минь болгоогооч. Уруул юугаа бид тахил болгон өргөе.


Тэнгэрэлч өөрийнхөө өмнө зогсогчдод хандан —Түүнээс бузар муу хувцсыг нь тайлан ав гээд түүнд дахин —Харагтун, Би чиний хилэнц бурууг чамаас авч, ёслолын дээлээр чамайг хувцаслана гэв.


Давид, Гадад —Би ихэд шаналж байна. ЭЗЭНий өршөөл агуу их учраас өөрсдийгөө Түүний мутарт даатгая. Харин намайг хүний гарт бүү оруулаач гэв.


Та бүх уураа зайлуулсан. Та шатаж буй хилэнгээсээ эргэж буцсан.


ЭЗЭНий хайр энэрэл дуусдаггүй Өршөөл юунд нь төгсгөл үгүй.


Би хойшид нүүрээ тэднээс нуухгүй. Учир нь Би Израилийн гэр дээр Сүнсээ асгах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite