Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 7:16 - Ариун Библи 2013

16 Үндэстнүүд харж, тэд бүхий л хүч чадлаасаа ичих болно. Тэд гараа аман дээрээ тавьж, Тэдний чих дүлий болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Үндэстнүүд харж, тэд өөрсдийн бүхий л хүч чадлаасаа ичих болно. Тэд гараа аман дээрээ тавьж, тэдний чих дүлий болно.

Gade chapit la Kopi




Мика 7:16
17 Referans Kwoze  

ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үл үзнэ. Хүмүүсийн төлөөх зүтгэлээ Та тэдэнд харуулж, Тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.


Ийнхүү Тэрээр олон үндэстнийг цочооно Түүнээс болж хаад амаа хамхина. Учир нь, мэдээгүй тэд харах болно Сонсоогүй тэд ухварлах болно.


—Харагтун, би өчүүхэн юм. Танд би юу хариулж чадах билээ? Тэгэхээр би гараа аман дээрээ тавья.


Үндэстнүүд хилэгнэсэн бөгөөд Таны уур хилэн ирсэн. Үхэгсдийг шүүх цаг болон Таны боолууд болох эш үзүүлэгчид ба ариун хүмүүст, Таны нэрээс эмээгч их, багад шагналыг нь өгч, мөн дэлхийг устгагчдыг устгах цаг ирлээ гэлээ.


Хуулийн хэлж байгаа болгон нь хуулийн дор байгсдад хандан ярьдгийг бид мэддэг. Ингэснээр ам болгон таглагдаж, ертөнц даяараа Бурханы өмнө буруутгагдах болно.


Тэр өдөр Би Иерусалимын эсрэг ирэх бүх үндэстнийг устгахыг эрмэлзэнэ.


Иаковын үлдэгсэд нь үндэстнүүд, олон ард түмний дунд Ойн араатнуудын дундах арслан, Хонин сүргийн дундах залуу арслан мэт байх болно. Тэрээр явахдаа дэвсэлж, урдаг бөгөөд Түүнээс аварч чадах хэн ч үгүй.


Би Өөрийгөө өргөмжилж, Өөрийгөө ариусгаж, олон үндэстний нүдний өмнө Өөрийгөө мэдүүлэх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэв.


“Учир нь Би тэдний үйлс хийгээд бодлуудыг нь мэдэх бөгөөд бүх үндэстэн, хэлтнийг цуглуулахаар ирж байна. Тэд ирж, алдрыг минь үзнэ.


Тэгээд ам маань инээдээр, Хэл маань уухайн дуугаар дүүрсэн юм. Тэгээд тэд үндэстнүүдийн дунд “ЭЗЭН тэдний төлөө аугаа зүйлийг үйлдсэн” гэв.


Хараач намайг, тэгээд цочирд, Гараараа амаа тагла!


Өөрийгөө өргөмжилж мунхагласан эсвэл ёр мууг сэдсэн бол Гараа аман дээрээ тавь.


Үзмэрчид гутамшиг болж, Мэргэчид ичих болно. Бурханаас ямар ч хариу ирэхгүй тул Тэд үнэхээр бүгд амаа таглах болно.


Би хаанчлалуудын сэнтийнүүдийг хөмөрч, үндэстнүүдийн хаанчлалуудын хүч чадлыг нь устгана. Морин тэрэг ба хөтөч нарыг нь Би хөмөрч, морьд ба морьтон бүр нөгөөгийнхөө сэлмэнд унах болно” гээд


Swiv nou:

Piblisite


Piblisite