Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 7:12 - Ариун Библи 2013

12 Энэ нь Ассири болон Египетийн хотуудаас, Египетээс Евфрат хүртэл, Тэнгисээс тэнгис хүртэл, Уулаас уул хүртэл Тэд чам уруу ирэх өдөр болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Энэ нь Ассири болон Египетийн хотуудаас, Египетээс Евфрат хүртэл, далайгаас далай хүртэл, уулаас уул хүртэл тэд чам уруу ирэх өдөр болно.

Gade chapit la Kopi




Мика 7:12
15 Referans Kwoze  

Египетээс ирэх шувууд мэт, Ассири газраас ирэх тагтаа мэт Тэд дагжсаар ирэх болно. Би тэднийг байшингуудад нь суулгах болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Израильчууд Египет нутгаас гарсан өдрийнхтэй адил Түүний ард түмнээс үлдсэн хүмүүст Ассириас ирэх их зам бий болно.


Тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Би Израилийн хөвгүүдийг очсон үндэстнүүдийнх нь дундаас авч, тэднийг зүг бүрээс цуглуулж, төрөлх нутагт нь аваачна.


Тэр өдөр Би Израилийн гэрийн төлөө нэг эврийг ургуулж, тэдний дунд Би амыг чинь нээх болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв.


Үзэгтүн, Би тэднийг хойд зүгийн нутгаас авчирч байна. Би тэднийг дэлхийн алслагдсан хэсгүүдээс цуглуулна, Тэдний дунд сохор ба доголон, Жирэмсэн эмэгтэй ба төрөхөөр өвдөж буй эмэгтэй Бүгд хамтдаа байх болно. Бөөн хүмүүс, тэд энд буцаж ирнэ.


«Тэгээд Би хонин сүргийнхээ үлдэгсдийг хөөн зайлуулсан бүх нутгаас Өөрөө цуглуулж, тэднийг бэлчээрт нь буцааж авчрах бөгөөд тэд өнөр өтгөн болж, олширно.


Тэр өдрүүдэд Иудагийн гэр Израилийн гэртэй хамт алхаж, тэд хамтдаа хойд зүгийн нутгаас та нарын эцэг өвгөдөд өв болгон Миний өгсөн нутагт ирэх болно.”


«Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, Тэдгээр нь умард, өрнөдөөс Синимийн газраас бас тэдгээр нь ирнэ.»


Би умардад «Тэднийг гаргаж өг» гээд, Өмнө зүгт «Бүү саатуулагтун, Хөвгүүдийг минь алс холоос, Охидыг минь газрын хязгаараас,


Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Ард түмнээсээ үлдсэн үлдэгсдийг буцааж авна.


“Харин, зарц Иаков минь чиний тухайд, Бүү ай! Бүү зүрх алд, Израиль аа! Учир нь, хараач, Би чамайг холоос, Үр удмыг чинь тэдний олзлолын нутгаас аврах гэж байна. Иаков буцан ирж, Айн цочилгүйгээр амар амгалан, Аюулгүй байх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite