Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 7:11 - Ариун Библи 2013

11 Хана хэрмээ барих өдөр болно. Тэр өдөр хил хязгаар чинь өргөсөх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Энэ нь хана хэрмээ барих өдөр болно. Тэр өдөр чиний хил хязгаар өргөсөх болно.

Gade chapit la Kopi




Мика 7:11
12 Referans Kwoze  

Мөн сүмийн дэргэдэх цайзын дааман хаалгануудад дам нуруу хийх болон хотын хэрэмд зориулан, миний очих байшинд зориулан дүнз моддыг надад өгүүлэхийн тулд, хааны ойг сахигч Асафт захидал өгнө үү гэлээ. Тэгэхэд хаан тэдгээрийг надад соёрхов. Учир нь Бурханы минь ивээлт мутар миний дээр байв.


“Салхи шуурганд туугдсан, Тайвширшгүй, дорд нэгэн ээ. Үзэгтүн. Би чамайг оюугаар барьж, Чиний суурийг индранилаар тавина.


Тиймээс бид хэрмийг барьсан ба бүх хэрэм өндрийнхөө хагаст л хүрчээ. Учир нь ард түмэн ажиллах зүрхтэй байв.


Аммон хүн Тобиа түүний ойролцоо байсан бөгөөд тэр —Босгож байгаа юмных нь дээгүүр хэрэв үнэг харайвал тэдний чулуун хэрмийг нураачихна гэж хэлэв.


Тэгэхэд би тэдэнд —Та нар бидний энэ байж байгаа муу байдлыг, Иерусалим эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байгааг харж байгаа биз дээ. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй гэв.


Иерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас эхлээд Жонон Мессиа ирэх хүртэл долоон долоо хоног болон жаран хоёр долоо хоног байх болно гэдгийг чи мэдэж ухаар. Зовлонгийн цагт ч гэсэн Иерусалим хэрэм, далантайгаа сэргээн босгогдоно.


“Майхныхаа талбайг өргөтгөн Сууцныхаа хөшгийг дэлгэн татаад, Бүү зов, аргамжаагаа уртасгаж, гадсаа бөхлөгтүн.


Танайхнаас эрт цагийн балгасуудыг дахин сэргээж Олон үеийн сууриудыг босгоно. Чамайг «Цөмөрхийг сэргээн босгогч, Оршин суух гудамжийг засагч» гэж нэрлэнэ.


Тэд эртний балгасуудыг сэргээн босгож, Урьдын сүйрлүүдийг янзалж, Үеийн үед сүйрсэн хотуудыг шинэчилнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite