Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 7:10 - Ариун Библи 2013

10 Дайсан минь харах болно. “Чиний Бурхан ЭЗЭН хаана байна?” гэж Надад хэлсэн тул ичгүүр түүнийг нөмрөх болно. Одоо тэрээр гудамжны шавхай мэт гишгэгдэх болно. Нүд минь түүнийг нь бас харна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Тэгээд миний дайсан харж, “Чиний Бурхан ЭЗЭН хаана байна?” гэж надад хэлсэн хүнийг ичгүүр нөмрөх болно. Миний нүд түүнийг харж, тэр үед тэрээр гудамжны шавхай мэт доор гишгэгдэх болно.

Gade chapit la Kopi




Мика 7:10
42 Referans Kwoze  

Тэд тулаанд гудамжны тоосонд дайснаа дэвслэн гишгэчих Хүчит эрс мэт байна. Тэд дайтах болно. Учир нь ЭЗЭН тэдэнтэй хамт байна. Морьтонгууд гутамшиг болно.


Ясыг минь бяцлах шиг Өстнүүд минь намайг буруутгана. Тэд өдөржин надад “Бурхан чинь хаана байна?” гэж хэлнэ.


Тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, түүний улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв.


ЭЗЭНд үйлчлэгч, тахилч нар сүмийн үүдний танхим, Тахилын ширээний хооронд уйлагтун. Тэд “ЭЗЭН, ард түмнээ хэлтрүүлээч. Өөрийн өвийг доромжлол, Үндэстнүүдийн дундах зүйрлэл бүү болгооч. Яагаад тэд ард түмнүүдийн дунд «Тэдний Бурхан хаана байна вэ?» гэлцэх ёстой юм бэ?” гэж хэлэг.


Хохиролд минь баясагч бүгдийг Ичгүүрт унаган дорд болгооч. Өөрсдийгөө миний дээгүүр дөвийлгөгчдийг Ичгүүр, гутамшигт оруулаач!


Тэгээд би тэднийг салхин дахь тоос шороо мэт бутаргав. Би тэднийг гудамжны шавар шалбааг шиг цацав.


Би тэднийг газрын тоос шороо мэт бутаргав Би тэднийг гудамжны шавхай мэт нухчин дэвслэв.


«Сион бузартаж, бидний нүд түүнийг тавлан харах болтугай!» гэх Олон үндэстэн одоо чиний эсрэг цуглах болно.


Бид жигшүүрт зүйлс сонссон учир Бид ичиж байна. Бидний нүүр царай шившигт дарагдав. Учир нь харийнхан ЭЗЭНий өргөөний Ариун газруудад оржээ.


Юунд үндэстнүүд “Тэдний Бурхан хаана байна?” гэж хэлэх ёстой вэ? Таны зарц нараас урссан цусны өс авалт Бидний нүдэнд үндэстнүүдийн дунд мэдэгдэх болтугай.


Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. “Бурханы Хүү бол Би байгаа юм” гээд л байсан биз дээ гэцгээв.


Та нар буруутуудыг гишгэлнэ. Учир нь Миний товлосон өдөр тэд та нарын хөлийн улан доорх үнс болох болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Та нарын нүд үүнийг үзэж, та нар “ЭЗЭН, Израилийн хилийн чанадад өргөмжлөгдөх болтугай” гэж хэлнэ.


Дүү Иаковтаа үйлдсэн хүчирхийллээс болж Ичгүүр чамайг нөмрөх агаад Эгнэгт таслагдах болно, чи.


Та нар одоо бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц миний бүтээсэн хөрөгт мөргөхөд бэлэн байвал сайн сан. Харин та нар мөргөхгүй аваас дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаягдана. Миний гараас та нарыг аварч чадах бурхан хэн сэн билээ? гэв.


Харин нүдний чинь өмнө Сионд тэдний үйлдсэн бүх муу муухай үйлдлийнх нь төлөө Вавилон болон Халдеин бүх оршин суугчдад Би хариуг нь өгөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Үндэстнүүд юунд “Тэдний Бурхан одоо хаана байна вэ?” гэх ёстой вэ?


Өөрийг минь буруутгагчдыг ичгүүрээр хувцаслаж, Өөрсдийнх нь шившгээр тэднийг нөмрөг мэт ороогооч!


Өшөө авалтыг хараад Зөвт нь баярлана. Буруутын цусанд тэрээр Хөлөө угаана


Хүмүүс надад “Чиний Бурхан хаана байна?” гэж өдөржин хэлэхэд Нулимс минь өдөр шөнөгүй миний хоол болов.


Тэд өөрсдийгөө таараар ороон айдас жихүүдэс тэднийг нөмөрнө. Бүх нүүрэн дээр ичгүүр байж, бүх толгой нь халзан болно.


Би умард зүгээс босгоход, Тэр нэгэн ирнэ. Наран ургах зүгээс тэр нэрээр минь дуудна. Ваарчин шаврыг гишгэдэг шиг Захирагчдыг тэрээр шавхай мэт доороо дэвсэлнэ.


Дүүгийнхээ тэр өдрийг, Харшлах аюулын өдрийг нь Тавлаж бүү хар. Сүйрлийн өдөрт нь Иудагийн хөвгүүдийн тухайд бүү баяс. Зовлон шаналант өдөр нь чи Амаа бардамнаж бүү нээ.


Өө дайсан минь, надаас болж бүү баяс! Би унавч, босох болно. Би харанхуйд суувч ЭЗЭН миний гэрэл юм.


Учир нь канаанчууд болон нутгийн бүх оршин суугчид үүнийг сонсоод, биднийг бүслэн, газар дэлхийгээс нэрийг маань арчиж хаях болно. Тэгэхэд нь Та Өөрийн аугаа нэрийн төлөө юу хийх юм бэ? гэлээ.


Зөвт хүн далдуу мод шиг цэцэглэж, Ливан дахь хуш мод шиг ургана.


ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үл үзнэ. Хүмүүсийн төлөөх зүтгэлээ Та тэдэнд харуулж, Тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.


“Учир нь, үзэгтүн, Би чамайг үндэстнүүдийн дунд өчүүхэн, Хүн төрөлхтөнд басамжлагдсан нэгэн болгоно.


ЭЗЭН чиний шийтгэлүүдийг зайлуулжээ. Тэр дайснуудыг чинь зайлуулсан. Израилийн Хаан, ЭЗЭН Та нарын дунд байна. Чи цаашид гай зовлонгоос айхгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite