Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 6:7 - Ариун Библи 2013

7 Мянга мянган хуц, түм түмэн тосон горхийг ЭЗЭН таалах уу? Би гэмт үйлдлийнхээ төлөө ууган хүүгээ, Сэтгэлийнхээ нүглийн төлөө биеийнхээ үрийг өргөх үү?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Мянга мянган хуц, арван мянган тосон голд ЭЗЭН баярладаг уу? Би өөрийн тэрслүү үйлсийнхээ төлөө ууган хүүгээ, сэтгэлийнхээ нүглийн төлөө биеийнхээ үрийг өргөх үү?

Gade chapit la Kopi




Мика 6:7
29 Referans Kwoze  

Харин тэрээр Израилийн хаадын замаар замнасан төдийгүй, Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн бузар заншлыг дуурайж хүүгээ гал дундуур явуулсан ажээ.


Учир нь Та тахилд баярлахгүй. Тийм бишсэн бол би түүнийг өргөхсөн. Та шатаалт тахилыг таалахгүй.


Самуел —ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь Шатаалт тахил, нядлах тахилуудаас илүүгээр ЭЗЭНийг баярлуулах бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь нядлах тахилаас илүү, Анхааран үзэх нь хуцын өөхнөөс илүү.


Би тахилыг бус хайр энэрлийг, Би шатаалт тахилаас илүүгээр Бурханыг мэдэх мэдлэгийг таална.


Тэд охид, хөвгүүдээ галд шатаахаар Бен-хинномын хөндийд Тофетын мөргөлийн өндөрлөгүүдийг барив. Ийм зүйлийг Би тушаана гэж үү? Тийм зүйл миний санаанд орно гэж үү?


Би гэрээс чинь бухыг ч, Хашаанаас чинь хуцыг ч авахгүй.


Мөн ямар ч хүн өөрийн хүү эсвэл охиноо Молехт зориулан гал дундуур гаргахгүй байхын тулд тэр бас Бен-хинномын хөндийд буй Тофетыг бузарлажээ.


Тэр өөрийн хүүг гал дундуур явуулан, мэргэлж, төлгө үйлдэж, сүнс дуудагчид ба мэргэ төлгөчидтэй холбогдон ЭЗЭНий мэлмийд үлэмж ёрын мууг үйлдэж Түүний хилэнг өдөөжээ.


Тэгээд өөрийг нь залгамжлан хаанчлах ёстой байсан ууган хүүгээ тэр аваад, түүнийг хэрмийн дээр шатаалт тахил болгон өргөжээ. Израилийн эсрэг асар их уур хилэн бадарсанд израильчууд түүнээс салж, нутагтаа буцацгаав.


Шатаахад Ливан ч хангалтгүй, Шатаалт тахилд араатан амьтад нь ч хангалтгүй билээ.


Мөн үр удмаа Молехт өргөхөөр өгч болохгүй. Чи Бурханыхаа нэрийг бүү гутаа. Би ЭЗЭН.


Би түүнийг чам уруу буцаан явууллаа. Тэр бол зүрх минь билээ.


Шатаалт тахил, Идээн өргөлүүдийг Надад өргөсөн ч Би эс хүлээн авна. Эвийн тахилын тарган мал уруу чинь ч хүртэл Эс харна, Би.


Учир нь тэд завхайрлыг үйлдэж, гар нь цусанд будагдсан. Тийнхүү тэд шүтээнүүдтэйгээ завхайрч, түүгээр ч барахгүй Надад төрүүлж өгсөн хөвгүүдээ шүтээнүүдэд хоол болгохоор гал дундуур гаргав.


Баалд шатаалт тахил болгон хөвгүүдээ галд шатаахын тулд Баалын мөргөлийн өндөрлөгүүдийг барьсан. Энэ нь Миний хэзээ ч тушаагаагүй, яриагүй, санаанд минь ч ороогүй зүйл юм.


Алхам минь цөцгийгөөр булхагдаж, Хад чулуу надад тос цутгадаг байлаа.


Хоёр сар болсны эцэст охин эцэгтээ буцаж ирэв. Эцэг нь өгсөн өчгийнхөө дагуу түүгээр ам өчгөө биелүүлэв. Тэр охин эр хүнтэй энгэр зөрүүлж үзээгүй байв. Үүнээс уламжлан Израильд нэгэн заншил бий болжээ.


Аммоны хөвгүүдээс намайг амар мэнд буцаж ирэх үед гэрийн минь хаалгаар угтан гарч ирэх хэн ч бай тэр ЭЗЭНийх байг. Түүнийг би шатаалт тахил болгон өргөнө гэж хэлэв.


ЭЗЭН, Мосед айлдахдаа —


Буруутын өргөл ЭЗЭНд адлагдах. Чигч шударга хүмүүсийн залбирал Түүнд таалагдах.


Үнэн ба шударгыг үйлдэх нь ЭЗЭНд Нядлах тахилаас ч илүү хүлээн авагдах.


Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд, Иуда болон Иерусалимын тухай Амозын хүү Исаиагийн үзсэн үзэгдэл.


Тэд ЭЗЭНийг хайхаар Хонин сүрэг, үхэр сүрэгтэйгээ явах боловч олохгүй. Тэр тэднээс нэгэнт холджээ.


Өөрийн тааллаар Сионд сайныг үйлдээч. Иерусалимын хэрмийг барьж босгооч.


Над уруу Шебагаас гүгэл, Алс холын нутгаас чихэрлэг нишингэ ямар зорилгоор ирдэг вэ? Шатаалт тахилууд чинь хүлээн зөвшөөрөгдмөөргүй агаад Өргөлүүд чинь Надад тааламжтай бус байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite