Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 6:2 - Ариун Библи 2013

2 Уулс болон дэлхийн хүчит суурь аа, ЭЗЭН ард түмнийхээ эсрэг заргатай тул ЭЗЭНий заргыг сонсогтун. Тэрээр Израильтай заргалдах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Уулс болон дэлхийн мөнхийн суурь аа, та нар ЭЗЭНий буруутгалыг сонсогтун. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмний эсрэг заргатай. Тэрээр Израильтай ч маргалдах болно.

Gade chapit la Kopi




Мика 6:2
19 Referans Kwoze  

ЭЗЭН бас Иудатай заргалдаж, Иаковыг замуудынх нь дагуу шийтгэнэ. Тэр үйлдлүүдийнх нь дагуу Түүнд эргүүлэн төлөх болно.


Израилийн хөвгүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун. Энэ газрын оршин суугчдын эсрэг ЭЗЭНд зарга байна. Итгэмжит байдал, энэрэл ба Бурханыг мэдэх мэдлэг Энэ газарт, учир нь, алга.


“Хүрээд ир, тэгээд хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна. “Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно. Хүрэн лугаа улаан боловч ноос лугаа адил болно.


Үүрд мөнхөд дайвуулуулахгүйн тулд Дэлхийг суурин дээр нь Та тогтоон тавьсан.


ЭЗЭНий зэмлэлд хийгээд Хамрынх нь амьсгалын хүчит цохилтоор Далайн ёроол үзэгдэж, Ертөнцийн сууриуд ил гарав.


Миний хилэнгийн гал дүрэлзэн Үхэгсдийн орны гүнд хүртэл шатааж, Газрыг ургацтай нь залгиж, уулсын суурьд ч гал тавина.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хэрэв дээрх тэнгэрүүд хэмжигдэж, Доорх газрын сууриуд тооцоологдож чадвал, Би ч бас Израилийн бүх үр удмыг Үйлдсэн бүгдийнх нь төлөө зайлуулна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


ЭЗЭН үндэстнүүдтэй маргасан тул Дэлхийн адагт хашхираан хүрчээ. Тэрээр бүх махбодыг шүүнэ. Буруутуудын хувьд, Тэрээр тэднийг илдэнд тушаажээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна.”


Тиймээс Би та нарыг буруутгасаар байх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Мөн та нарын хүүхдүүдийн хүүхдүүдийг Би буруутгах болно.


Надад сануулагтун. Хэргээ хамтран шүүцгээе. Зөвтгөгдөхийн тулд мэдүүлэгтүн.


“Одоо тэгэхээр Иерусалимын оршин суугчид, Иудагийн эрчүүд ээ! Усан үзмийн минь талбай бидэн хоёрын хоорондохыг шүүгтүн!


Тушаалыг нь ус зөрчихгүйн тулд Тэнгист зарлигаа тогтоож байхад, Газрын суурийг тавихад Би тэнд байсан юм.


Түүнийг хилэгнэхэд газар хөдлөв. Тэнгэрийн суурь ч доргив.


Иордан голыг гатлан эзэмшихээр очиж буй газартаа та нар даруй сөнөх болно хэмээн та нарын эсрэг гэрчлэхийн тулд өнөөдөр би тэнгэр газрыг дуудаж байна. Та нар тэнд удаан амьдрахгүй, харин бүрмөсөн сөнөнө.


ЭЗЭН зарга мэдүүлэхээр босож, Хүмүүсийг шүүхээр зогслоо.


ЭЗЭНий юу айлдаж буйг одоо сонсогтун. “Босож, уулсын өмнө хэргээ мэдүүлж, Толгодод дуу хоолойгоо сонсго.


Хэвлийд байхдаа тэр ахыгаа өсгийнөөс нь барьж, Эрийн цээнд хүрээд Бурхантай тэмцэлдсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite