Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Мика 5:6 - Ариун Библи 2013

6 Тэд Ассири нутгийг илдээр, Нимродын нутгийг ирт сэлмээр удирдах болно. Ассири манай нутгийг довтолж, Нутаг дэвсгэрийг минь талхлахад Тэр биднийг үүнээс аврах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Тэд Ассирийн газар нутгийг илдээр, Нимродын газар нутгийг үүдэн дээр нь хариулах болно. Ассири манай нутгийг довтолж, нутаг дэвсгэрийг минь талхлахад Тэр биднийг түүнээс аврах болно.

Gade chapit la Kopi




Мика 5:6
26 Referans Kwoze  

Би Ассирийг нутагтаа устган, уулан дээрээ гишгэнэ. Тэгэхэд буулгыг нь тэднээс авч, дарамтыг нь мөрнөөс нь зайлуулна.


Бид дайснуудын гараас аврагдаж Айдас түгшүүргүйгээр


Энэ нь дайснуудаас маань болоод Биднийг үзэн ядагсдын гараас аврах аврал бөгөөд


Тэр Өөрийн мутрыг умардын эсрэг сунган, Ассирийг устгаж, Ниневег эзгүйрүүлэн, хуурай цөл мэт болгоно.


Тэнд арслангуудын нүх, Залуу арслангуудын хооллох газар байсан. Тэнд эрслэн ба арслан бас Арслангийн гүег мярааж, Тэднийг хэн ч үргээн цочоодоггүй байсан.


Хөөрхий еэ, сүйтгэгдээгүй атлаа сүйтгэдэг, Дээрэмдүүлээгүй атлаа бусдыг дээрэмдэгчид ээ. Та нар бусдыг сүйтгэхээ болиход Өөрсдийг чинь сүйтгэнэ. Та нар бусдыг дээрэмдэхээ зогсооход Та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.


Ард түмэн тэднийг авч, өөрсдийн газарт авчирна. Израилийн гэр тэднийг ЭЗЭНий нутаг дахь өв мэт, зарц шивэгчингүүд болгон эзэмшинэ. Өөрсдийг нь олзлогсдыг тэд олзлон авч, дарлагчдаа тэд захирах болно.


Тиймээс тэдний эсрэг Ассирийн хааны их цэргийн жанжингуудыг ЭЗЭН авчирсан бөгөөд тэд Манассег дэгээнүүдээр барьж, хүрэл гав гинжээр хүлж, Вавилон уруу авч явав.


Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Нафталийн бүх газар нутаг буюу Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галилийг эзлэн авч, тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.


Тэгээд Тэр, Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Бичвэрт Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав.


Тэгтэл ЭЗЭНий тэнгэрэлч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод харахад, тэд бүгд үхдэл болсон байжээ.


Тэгээд Ассирийн хаан Сеннахериб хөдлөн буцаж, Ниневед амьдрав.


Сургаал минь шиврэх бороо, Хэлэх үг минь унах шүүдэр, шинэ зүлгэн дээр буух борооны дусал, ургамал ногоон дээр орох аадар мэт билээ.


Куш нь Нимродыг төрүүлсэн бөгөөд тэр нь газар дэлхий дээрх хүчирхэг нэгэн болжээ.


Үгсийн минь араас тэд ахин хэлэлцдэггүй, Үг яриа минь тэдэнд шүүдэр мэт дусалж байж дээ.


Тэрээр хатсан өвсөн дээр бороо шиг, Газар хөрсийг чийглэгч Шиврээ бороо мэт бууж ирэг!


Ариун ууландаа Та Өөрийнхөө хүчнийг дагуулах өдөр Таны ард түмэн сайн дураараа Өөрсдийгөө өргөх болно. Үүрийн хаяанаас шүүдэр мэт Таны залуучууд Танд ирнэ.


Тэнд аравны нэг хувь нь үлдсэн ч, Түүнийг улиас юмуу царс мод шиг дахин шатаана. Түүнийг тайрахад хожуул нь үлдэнэ. Энэ хожуул нь ариун үр юм гэв.


Үндэстнүүдийн шүтээнүүд бороо оруулж чадах уу? Тэнгэрс эсвэл аадар бороо хайрлаж чадах уу? Энэ нь Та биш гэж үү, Бидний Бурхан ЭЗЭН? Тиймээс бид Танд найдаж байна. Учир нь эдгээр бүх зүйлийг хийсэн нь Та билээ.


Гэвч Би та нарын дунд даруу ба дорд хүмүүсийг үлдээж, Тэд ЭЗЭНий нэрд хоргодох болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite