11 Танай нутгийн хотуудыг Би тастаж, Бүх бэхлэлтийг чинь нураах болно.
11 Танай нутгийн хотуудыг Би тастаж, та нарын бүх бэхлэлтийг нураах болно.
Тэгээд тэр надад —Энэ бол Зеруббабелд хандсан ЭЗЭНий үг юм. “Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.
Хүчтэн дээр сүйрлийг цахилуулж, Бэхлэлтэд сүйрлийг ирүүлэгч нь Тэр юм.
Ард түмний чинь эсрэг хөл үймээн дэгдэнэ. Шалман нь Бет-Арбелийг сүйтгэсэн өдөр шиг Бүх бэхлэлт чинь сүйтгэгдэх болно. Тэр өдөр эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт хэмх бяцлагдсан.
“Би хэрэмгүй тосгодын эсрэг дайрна. Тайван аюулгүй амьдарч байгаа, хана хэрэмгүй сууж байгаа, хөндөл юмуу дааман хаалгагүй хүмүүсийн эсрэг би дайрах болно.
Дараа нь би —Эзэн минь, хэр удаан тэгэх вэ? гэсэнд Тэр хариулан —Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж, Орон байр эзгүйрч, Газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.
Газар нутаг чинь эзгүйрч, галд хотууд чинь шатаж, Газар шороог чинь та нарын нүүрэн дээр гадаадынхан залгижээ. Гаднынхны сүйтгэл хоосолжээ.
Эзэн Иаковын бүх сууцыг Эс хэлтрүүлэн залгив. Уур хилэндээ Тэрээр, Иуда охины бүх бэхлэлтийг нурааж, Газартай нь тэгшлэв. Хаанчлал болон хан хөвгүүдийг нь бузарлав.
Чи зам мөрөө алджээ, Өө Иаковын гэр ээ, Үнэхээр тэд филистчүүд шиг Дорнын мэргэчид төлгөчдөөр дүүрч, Гаднынхантай гар барилцаж байна.
Үүгээр Иаковын хилэнц уучлагдана. Энэ нь нүглийг нь зайлуулсны бүх үр дүн болно. Тэрээр тахилын ширээний бүх чулууг Бутарсан шохойн чулуу мэт болгоход Ашерагийн модон шон ба Утлагат тахилын ширээ эс тогтоно.